ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн өмнөөс хойш чиглэлтэйгээр аадар борооны үүл Улаанбаатар хот руу өгсөж байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдөр өдрийн 14:22 цагийн байдлаар зүүн өмнөөс хойш чиглэлтэйгээр аадар борооны үүл Нийслэл хот руу өгсөж байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хөгшин Орхон, өврийн Онги, Байдраг, Шар ус, Яруу, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Алтай нуруунаас эхтэй Буянт, Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдэж, Буянт, Ховд, Хөгшин Орхон, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн байгаа аж. 

Маргааш:

  • Чулуут гол Өндөрхаан сум орчимд усны түвшин 10 см,
  • Онги гол Арвайхээр орчимд 5 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

Ойрын өдрүүдэд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурдсан голуудын усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа. 

  • Мөн түүнчлэн голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх,
  • бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах,
  • гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх,
  • хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтсээс зөвлөлөө. 
     
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [185.220.101.35] 2024/6/19
Зүгийн муу зүүн өмнөд гэдэг байхаа уяахуяа троллуудаа! 😄😄😄 уяахуяа троллуудын уугуул нутаг зүүн өмнөд зүгийн цагаан хэрэмний цаана байгаа 😄😄😄
0 | 0 Хариулах
Зочин [172.59.186.100] 2024/6/19
Ahiihan oroosoi
0 | 1 Хариулах
Зочин [59.153.113.225] 2024/6/20
хуцаж байгаа шүү
0 | 0 Хариулах
иргэн [202.126.91.194] 2024/6/19
нүүхгүй бга оркуудыг аваад яваарай
2 | 0 Хариулах
Зочин [202.21.100.202] 2024/6/19
яанаа яанаа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.220] 2024/6/19
Сонгуулийн дүнг бороо шийдэх ндээ
1 | 0 Хариулах
Зочин [185.152.67.39] 2024/6/19
МАНгас ирлээ
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.160] 2024/6/19
+сАНгас
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.241] 2024/6/19
ОУ-ын цаг агаарын мэдээгээр энэ орой бороо нэмж орохгүй гэсэн байна.
0 | 0 Хариулах
[203.98.76.249] 2024/6/19
одоо бороог харах л үлдлээ. урсгахыг нь урсга. матар 76 юу гэхийг нь харъя
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.215] 2024/6/19
ЦААДУУЛ ЧИНЬ ХЭЛЭХ БЭЛЭН ҮГТЭЙ ШҮҮ ДЭ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ ГЭДЭГ ҮГЭЭР АМ ТАГЛАДАГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ.
6 | 0 Хариулах
Зочин [202.21.109.35] 2024/6/19
аадрын үүл ирж байна болгоомжлоорой
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.248] 2024/6/19
энэ хөдөөнийхны "өгсөнө, уруудна" гэдэг мал яриагаа хаа сайгүй ярьж бичихээ больчихооч, үхэрнүүд. юм асуухаар "хотын тэр зүгт уруудаж явна" гэж шаана, хөдөөний оркууд
7 | 0 Хариулах
Зочин [185.220.101.35] 2024/6/19
Монгол улс, Улаанбаатар хот төв Азийн тэгш өдөрлөгт байдагийг урд зүгийн нам дор газарын нүхэн жорлонд амьдардаг угшилтай уяахуяа тролл шаахайнууд мэдэхгүй, 😄😄😄
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.176] 2024/6/19
Нээх сүртэй бороо орохгүй байна.
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.185.215] 2024/6/19
ИРЖ ЯВНА ГЭНЭЭ. ХАРЖ Л БАЙХААС
1 | 0 Хариулах
Ard [103.57.94.11] 2024/6/19
uer buuhana dee
2 | 0 Хариулах