Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Хулан: Нэр дэвших эрхээ шүүхээр сэргээлгэлээ. МАН-ын өрсөлдөгч АН, ХҮН нам биш Үндэсний Эвсэл юм байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтаар нэр дэвшигч Н.Хулангийн нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал өнөөдөр боллоо. 

Энэ талаар Үндэсний Эвсэлийн өмгөөлөгч н.Нандин-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв. 

Шүүх хуралдаанаар нэр дэвшигч Н.Хуланг нэр дэвшихээс татгалзсан Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоолыг хэлэлцсэн бөгөөд шүүхээс аливаа хүн улс төрийн намд элсэн орсон бол гарах нь ч гэсэн сайн дурын үндсэн дээр буюу тухайн хүний өргөдлөөр шийддэг гэдгийг нотлох баримттайгаар эцэслэн шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал Сонгуулийн Ерөнхий Хороо Үндэсний Эвслийн гурван нэр дэвшигчийг Монгол Ардын Намын гишүүнчлэлтэй байна гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзаад байжээ. 

Иймд гурван нэр дэвшигч тухайн намаас гарах тухай өргөдлөө өгсөн гэдгээ нотолж, шүүх иргэн хүн аливаа намаас гарах өргөдлөө өгсөн бол сайн дураараа гарах эрхтэй. Намын зөвшөөрөл, шийдвэр хэрэггүй гэдгийг тогтоож, гурван нэр дэвшигчийн нэр дэвших боломж нь нээгдсэн байна. 

Нэр дэвшигч Н.Хулан "Шүүхээс Үндэсний Эвслээс жагсаалтын 6-д нэр дэвших эрхийг минь сэргээсэн шийдвэрийг сонслоо. Энэ үйл явдлаас Монгол Ардын Намын өрсөлдөгч Ардчилсан Нам, ХҮН нам биш Үндэсний Эвсэл юм байна гэж харагдаж байна. Үндэсний Эвслийн дөрвөн нэр дэвшигч буюу Н.Номтойбаяр болон бусад гурван хүний нэр дэвших эрхийг хязгаарлаад байсан.

Сонгууль дуусахад есөн хоног үлдсэн байна. Энэ хугацаанд чадлаараа Үндэсний Эвслийн бодлого, мөрийн хөтөлбөр, залуучууд руу чиглэсэн хүний төлөө юу хийх талаар хичээнгүйлэн ажиллах болно" гэв.