ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 67 орноос 61 дүгээрт эрэмбэлэгдэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024” болон Монгол Улсын үр дүнгийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр танилцууллаа.

Тус тайланд Монгол улс 2015 оноос хойш хамрагдахдаа сүүлээсээ 2, 3 дугаар байрт жагсдаг байжээ. Харин энэ жилийн хувьд 67 улсаас 61 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. 

Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг "Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны тайланг Швейцарын Люцерн хотноо төвтэй байгууллагаас өнөөдөр дэлхийн улс орнуудад зэрэг танилцуулж байгаа. 

Энэхүү тайлан 1989 оноос хойш жил тутам хэвлэгдэн гарч байгаа бөгөөд өрсөлдөх чадварын талаар улс орнуудын өөрчлөлтийг харуулдаг.

2024 судалгаанд нийт 67 улсыг 366 шалгуур үзүүлэлтээр эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашигт байдал, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн бүлгээр эрэмбэлж харуулсан. Энэ оны тайланд Гана, Нигер, Пуэрто Рико гэсэн улс нэмэгдсэн.

Өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсаар Сингапур шалгарсан. Сингапур өмнө нь 2022 онд өрсөлдөх чадвар хамгийн өндөр улсаар шалгарч байсан. Сингапурын дараагаар Хонконг, Швейцар, Ирланд, Дани зэрэг улс эрэмбэлэгдсэн.

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024” судалгааны сүүлийн байрт Нигери, Гана, Аргентин, Венесуэл зэрэг улс эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн жилийн судалгаанд харагдаж байсан хөгжлийн хувьд хоцронгуй, засаглалын хямралтай улс орнууд хойгуур байруудад дахин эрэмбэлэгджээ. Түүнчлэн Монгол улсын хойно Бразил, Перу улс орсон. 

Өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсыг 100 оноотой гэж үзвэл бусад улс ерөнхий өрсөлдөх чадвараар хэдэд явж буйг хардаг. Энэ аргаар жагсаахад манай улс 46.3 оноотой байна. Өөрөөр хэлбэл Сингапур 100 оноотой гэж үзвэл манай улс 46.3 оноотой явж байгаа юм.

Гэхдээ манай улсын оноо өнгөрсөн жилийнхээс 10.3-аар нэмэгдсэн сайн үзүүлэлт байна. Түүнчлэн Монгол улс бизнес, засаглалын зарим үзүүлэлтээр хойно эрэмбэлэгдэж буй орнуудаас дээгүүрт орсон. Гэвч дэд бүтцийн үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс буурсан. 

Эдийн засаг маш хурдтай хөгжиж буй улс орнууд өрсөлдөх чадвараар хойгуур эрэмбэлэгдсэн. Жишээлбэл БНАХУ 14 дүгээр байрт эрэмбэлэгджээ. БНХАУ том гүрэн хэдий ч өрсөлдөх чадвар өндөртэй барууны улсын нэг хүнд оногдох дундаж цалинтай харьцуулахад тав дахин бага байна.

Цаашдаа нэмүү өртөг шингээсэн хөдөлмөрөө хамгийн өндрөөр үнэлж чаддаг улс орнууд илүү өрсөлдөх чадвартай байна. Хэдийгээр Баруун Европын улс орнуудын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа боловч бүтээмжээ үнэлж буй байдал, амьжиргааны түвшин, нэг хүнд ногдох орлого гэсэн үзүүлэлтээр бусад улс орнуудаас өндөр байна" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.65.111] 2024/6/19
Улсын хөгжилийн хурд удаашралтай байхад одон, медаль, зэрэг цолтой улсууд олшроод байх юм
0 | 0 Хариулах
Зочин [122.201.27.47] 2024/6/19
Энэ намын байгууллага юм уу, сонгуулийн өмнө хэвлэл дуудаж ийм юм танилцуулж байдаг. Та бүхнийг хэрсүү байгаасай л гэж найдъя ...
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.216] 2024/6/18
200 орчим улс байхад 67-гоор тасалдаг нь яаж байгаа юм бол
0 | 1 Хариулах
Зочин [172.58.164.168] 2024/6/19
Busad ni ursulduunuus tasraad yawchihsan uchir ene 67 ulstai haritsuulah bolomjgvi
0 | 1 Хариулах
Зочин [66.181.186.91] 2024/6/18
АНын тарьсан балаг ш дээ. Улс орон тэдний тавьсан өр , зээл, бондуудыг одоо л дарж дуурсч байх шиг. Улсаа дампууртал иддэг улс төрийн хүчин АН аас өөр байхгүй.
1 | 1 Хариулах
Зочин [172.58.164.168] 2024/6/19
MAN namiin ved hamgiin ih ur zeel tawisan baidag shvv. 24 ongarhiin umnuhun tetgewer , hvvhdiin mungu, turiin alban haagchidiin tsalingiin nemegdeliig uguhiin tuld gadnaas hvvtei dollar zeelsen sayhan bas niislel ni bond gargaj ur tawilaa
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.85] 2024/6/18
Delhii 67 orontoi boltsimu hutsaad bhin
1 | 1 Хариулах
North [176.3.18.126] 2024/6/18
Монголчууд чинь ямар ч стандартгүй, өөрсдийн гэсэн бохир логикгүй системтэй, өөрсдөө л тэрийгээ ойлгодог. Өөрсдийнхөө нүдээр өөрсдийгөө харвал : Тэнгэр заяат дэлхийд гарчихсан. Аа харин Барууныханы судалгаагаар , тэдний логикоор монголыг дүгнэвэл : 0
2 | 0 Хариулах
Зочин [59.153.113.189] 2024/6/18
Сүүлээсээ 6д амжилт мундаг л бншдэ МАНдаа баярлалаа жаргаж бнда
0 | 1 Хариулах
Зочин [139.5.219.103] 2024/6/18
Эхнээсээ 7-д орсон бол л мэдээ гэж үзэж уншмаар байна. Хойноосоо 7 ч гэх шиг
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.176] 2024/6/18
Bidnii baigaa baidal l iim bainashdee. Garin ch hamgiin suuld unchaagyu ni ih yum. Delhiid 7d ordog uls boltloo bol udah baih oo naizaa
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.184] 2024/6/18
mongol uls uneheer azgui gazarzuin bairshiltai l daa 2 tom dainsiihaa dund uursduu orchihdog guee mun teneg undesten shu .alsiig harah chadvar baihgui l dee chaavaas.
1 | 0 Хариулах
Poker site zarna [139.5.218.41] 2024/6/18
Покер сайт зарна. telegram-aaр холбогдоорой./ https://shorturl.at/IsweK
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.104] 2024/6/18
Монгол улс IQ-гаараа эхний 20-т ордог улс л гээд бга юм, тэгсэнээ хөгжлөөрөө Африкын орнуудтай адилхан. Энэ бол оюуны дайжилттай л холбоотой. Монголд танил тал, нутаг усаараа л гайгүй ажилд орно. Монголчууд нээх Чингис хаанаа шүтээд байдаг мөртлөө байгаа байдал нь яг Жамуха шиг.
7 | 0 Хариулах
Зочин [172.58.164.168] 2024/6/19
😂
0 | 0 Хариулах
zochin [66.181.168.8] 2024/6/18
Suuliin 8 jil dangaara noyorhson MAN nam tgd bidniig iim l bdald avaachsan bnashde tetgemj avj tejeelgedeg ajilgui novshnuud min
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.241] 2024/6/18
Дулааны цахилгаан гаргадаг станци барих талаар төлөвчихсөн, хийж байгаа зүйлс байна уу.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.189] 2024/6/18
Цахилгаан дулааны станц барихаар төлөвлөсөн хийж байгаа юм бнуу гэж бичмээр юм иргэд нь хүртэл эх хэлээрээ зөв бичиж чадахгүй улс мэдээж хоногт л орно шүү дээр.
0 | 0 Хариулах
anusnuudaas bolj baindaa sda gej [59.153.115.225] 2024/6/18
odoo l MAH-iig bagaar n songoj ene muu yoroos neg mur angijrah tsag n bolloo
1 | 3 Хариулах
зочин [43.48.27.192] 2024/6/18
бизнесийг биш төрийг шүтдэг улс ямрымаараа өрсөлдөх вэ дээ, мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг байнга үргээнэ хөөнө муйхраар үзэн ядна, бүтэхгүй
5 | 0 Хариулах
Зочин [139.5.217.34] 2024/6/18
195 орноос 67 орон л юм байна шд. Сүртэй юм. Угаасаа өндөр хөгжилтэй улсуудтай өрсөлдөж барахгүй шдээ. Судалгаа гэж нэг иймэрхүү худ зүйл байх юм. Чадахгүй байж ийм газарт манайх report өгөх шаардлагагүй л дээ.
3 | 2 Хариулах
Зочин [202.126.90.144] 2024/6/18
Report uguugui baih aa. 67 ulstai olon zuileer haritsuulha dmanaih 61-d baina. Hiij chadaagu ym ih baina geed baih shig vainaa
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.137] 2024/6/18
Тус тайланд Монгол улс 2015 оноос хойш хамрагдахдаа сүүлээсээ 2, 3 дугаар байрт жагсдаг байжээ. Харин энэ жилийн хувьд 67 улсаас 61 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна ingej tailagnahgue erguunuud.
3 | 0 Хариулах
zochin [202.21.104.2] 2024/6/18
МАН-ы эсрэг саналаа өгнө
9 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.90.162] 2024/6/18
МАН гарч ирвэл удахгүй эхний 10-т эрэмбэлэгдэнэ
3 | 7 Хариулах
зочин [202.21.104.98] 2024/6/18
тэгнээ тэгнэ янхан монголчууд тэгнэ
3 | 3 Хариулах