Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Цусны донорын дэлхийн өдөр” 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

ikon.mn
2024 оны 6 сарын 18
Сурталчилгаа

Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг байнгын донорыг дэмжих зорилго дор Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн яам болон Монголын улаан загалмайн нийгэмлэгүүд хамтран “Цусны донорын дэлхийн өдөр”-г энэ сарын 14-нд 20 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

зураг
 

Монгол улсын хэмжээнд цус өгсөн бүртгэлтэй 170,000 донор, үүнээс 2023 оны байдлаар 33,800 донор цусаа бэлэглэсэн ба 10,000 гаруй хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг сайжруулах үйлсэд бодит үнэ цэнийг хүргэсэн байна. 2024 онд жилд 35 удаа цусаа өгснөөр Хүндэт донорын болзол хангасан 40 донор энэ өдөр “Хүндэт донор”-ын цол тэмдгээ гардан авлаа. Үүнд 22 настай донор “Хамгийн залуу” донороор шалгарав.

Мөн Монгол улсын хэмжээнд 200-с дээш удаа цусаа өгсөн 2 ТОП донор байдаг.

зураг
 

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний цахим их дэлгүүр emonos.mn нь Нийгмийн хариуцлагын хүрээнд урт удаан тогтвортой, энэрэнгүй нийгэм бүтээхийн төлөө “Амьдрал бэлэглэсэн 20 жил: Цусны донор танд баярлалаа! Цусны донорын дэлхийн өдөр”-т хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч байгууллагаар хамтран оролцов.

зураг
 

Имонос уг арга хэмжээнд шинэхэн Хүндэт Донорууддаа Gold гишүүнчлэлийг бэлэглэж, эрдэнэт хүний амьдрал бэлэглэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй доноруудынхаа Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь сар бүрийн 2 дахь долоо хоногийн бямба гараг бүрд Улаанбаатар хотын 3 цус цуглуулах төвд өдөрлөг зохион байгуулдаг бөгөөд ИМоносын хамт олон мөн цаашид уг арга хэмжээнд ЦССҮТөвтэй хамтран ажиллаж сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхээр болов.

Энэхүү өдөрлөгт иргэд, олон нийт сайн дураар цусаа хандивласнаар эрхэм хүмүүний эрдэнэт амийг аврах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

САЙН ҮЙЛС БҮХЭН ТҮГЭН ДЭЛГЭРЭГ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.