ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Идэр голын хиймэл нуурт зэвэг, хадран загас үржүүлж эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Завхан аймгийн Тосонцэнгэл УЦС-ын санхүүжилтээр Идэр голын сав газрын захиргаа, “Чулуут тул” НҮТББ-тай хамтран цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50,000 ширхэг жарамгайг станцын хиймэл нуурт үржүүлэх ажлыг эхлүүлж, эхний ээлжийн 12,000 жарамгайг Идэр гол нуурт нийлэх цутгал хэсэгт тавьжээ.

Уг арга хэмжээг хэрэгжүүлснээр гол усны цэвэр ариун байдлыг хадгалах, цаашид агнуурын нөөц буй болгох ач холбогдолтой байна.

Идэр гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Отгонтэнгэр уулын ар Өлзийт хайрхан уулаас эх авч Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар дамжин Идэр голын хамгийн том цутгал Чулуут голтой нийлэн 452 км газрыг туулан Дэлгэр мөрөнд цутгадаг маш цэвэр ангилалд хамрагддаг  долдугаар эрэмбийн томоохон гол.

Голын Тосонцэнгэл сумын нутгаар дайран өнгөрөх Дархан уул Савын толгойн хавцлыг хааж 8,012 м.кв талбай бүхий хиймэл нуур үүсгэн 375 кВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Герман улсын санхүүжилтээр 2005 онд байгуулж, одоог хүртэл эрчим хүч түгээн ажиллаж байгаа юм.

Уг станц байгуулагдсанаас хойш загасны нүүдэл шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой цөөрч байна гэх иргэдийн санал ирэх болжээ.

Түүнчлэн станцын загас дамжуулах хоолой нь загас чөлөөтэй саадгүй дамжин өнгөрөх нөхцөл бүрэн хангагдаагүй зэргийг харгалзан зохих арга хэмжээг авч, хамтран ажиллаж байгааг Идэр Голын Сав Газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
39
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.86] 2024/6/18
Андуурсан байна. Чулуут голтой нийлээд Сэлэнгэ голд цутгадаг.
0 | 0 Хариулах
Зочин [43.207.29.120] 2024/6/18
жараахай -маш жижигхэн загас жарамгай -загасны дүрсээ олсон нялх зулзага
1 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/6/18
сайн байцгаана уу. Өгөөжтэй~шимтэй төдийгүй байгаль орчноо~амьтнаа тэтгэж дэмнэж олшруулсан ийм ажлыг~хөдөлмөрийг~үйлийг~үйлсийг бол ч дэмжихийн~дээдлэхийн дээдээр дээдэлнэ. САЙХАН ҮЙЛС БАЙНА. Харин тэр, "жарамхай"гэдгийг анх сонсож дуулж байна. Мэрэгжлийн биш учраас энэ мэтчлэнгийн "нарийн ширийн нэрийг~томъёоллыг үнэхээр мэдэхгүй юм" Санаж төсөөлөхөд "загас төрхөндөө дөнгөж л орсон *жижигхнээс жижигхэн зулзаган жараахай*г л хэлээд буй юм болвуу л" хэмээн санагдлаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.65] 2024/6/18
Жарамхай жарамгай гэсэн хэллэг бий шүү бидний хэлдэг жараахайнаас бүр жижиг гэсэн утга агуулна монгол хэл гүн далай мэт баялаг бөлгөө
0 | 0 Хариулах
Гуппи Нара [66.181.161.110] 2024/6/17
Жараахай л гэдэг байсандаа
0 | 1 Хариулах
Poker site zarna [139.5.218.41] 2024/6/17
Покер сайт зарна. telegram-аар холбогдоорой., https://t.ly/bkAUr
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.209] 2024/6/17
Янжиндулам гуааай, жарамгай гэж юуен
0 | 1 Хариулах
Зочин [202.131.234.242] 2024/6/17
Эргүү мал минь ээ... жарамгай----загасны сая дүрсээ олсон нялх зулзага
2 | 0 Хариулах
Гуппи Нара [66.181.161.110] 2024/6/17
Түрс гэдэг биз дээ
0 | 2 Хариулах
Гуппи Нара [66.181.161.110] 2024/6/17
Монгол хэлээр тоглохоо болино үү.
3 | 0
Зочин [202.131.234.242] 2024/6/17
амьд нялх зулзага гээд байна шдээ ....😒😒😒
1 | 0
[202.131.234.242]-д [202.126.90.209] 2024/6/17
[202.131.234.242] тэрийг чинь жараахай л гэдэг биздээ, өвчтэйен
0 | 1 Хариулах
Зочин [202.126.91.204] 2024/6/18
Эргүү ац вэ, жараахай гэдэг чинь бараг загас болчихсон писдаагинь хэлдэг юм
3 | 0
Зочин [66.181.161.65] 2024/6/18
Энэ хүн зөв хэлж байна шүү
0 | 0 Хариулах