Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 30
IKON.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:43 2024/05/30

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/snJX-scZuq/

Асуулт хариултын дараа О.Машбатын Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцон гишүүдийн 65.8 хувь нь дэмжсэн тул О.Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томиллоо. 

12:38 2024/05/30

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Монполимет группийн зөвлөх Ц.Гарамжав гэдэг хүнийг барьж хорьсон гэдэг мэдээлэл байна. Би Эдийн засаг, хөгжлийн сайд. Эдийн засагт хувийн хэвшлийнхний оруулдаг үүрэг асар их байдаг. ДНБ-ий 80 орчим хувийн хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. Гаргаж байгаа мэдээллээр Хөгжлийн Банкны хэргээр хорьсон юм шиг байна. УИХ-ын гишүүн байсан хүнийг сонгуулийн өмнө хорьж байгааг маш их гайхаж байна. Үүнийг улс төрийн акц гэж үзэж байгаа.

Ийм нөхцөл байдалд прокурор ямар байр суурь барьдаг вэ гэдгийг О.Машбатаас асууя. Ковидын дараа эдийн засаг өсөж байна. Эдийн засгийн өсөлтийн хувийн хэвшлийнхэн бий болгож байгаа. Тиймээс хувийн хэвшлийнхэн тэр дундаа Монголд томоохон бүтээн байгуулалт хийсэн хувийн хэвшлийнхэнд хүндэтгэлтэй хандаарай. Заавал хорихгүйгээр шалгаж болдоггүй юм уу. Хорьж, айлгана гэдэг чинь төрийн дарамт үзүүлээд байгаа юм шиг харагдаж байна. Эдийн засгийн өсөлтөд төрийн дарамт огт хэрэггүй.

Нэр дэвшигч О.Машбат: Мэдээллийг хэвлэлээс харсан. Энэ тохиолдолд тухайн мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор хариуцаж ажилладаг. Миний хувьд энэ талаар мэдээлэлгүй байна.

Хуульчийн хувьд хууль тогтоомжийг чанд мөрдөж, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана гэсэн байр суурьтай байна.  

12:23 2024/05/30

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн билээ. 