Уншиж байна ...

"Нийгмийн даатгалын шинэ систем хэвийн ажиллаж байгаа. Тэтгэвэр, тэтгэмж хугацаандаа олгогдож байна"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-аас тавдугаар сарыг Нээлттэй сар болгон зарлаж, тодорхой сэдвээр иргэдийн асуусан асуултад шууд дамжуулалтаар хариулт өгч байгаа юм. 

Өнөөдөр тус газраас Сайн дурын даатгал сэдвээр олон нийтэд мэдээлэл өгөв.

2023 оны жилийн эцсийн байдлаар давхардаагүй тоогоор 152 мянган даатгуулагч сайн дурын даатгалд хамрагджээ. Сайн дурын даатгуулагчид өөрийн мэдүүлсэн орлогынхоо 13-13.5 хувийн шимтгэлийг төлдөг байна. 

Мөн энэ үеэр нийгмийн даатгалын шинэ систем хэвийн ажиллаж байгааг дуулгалаа. 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын хэлтсийн дарга н.Гэрэлтунгалаг "Нийгмийн даатгалын шинэ программтай холбоотойгоор удаашрах, хүлээгдэх асуудал байсан. Одоо бүгд хэвийн болж, тэтгэвэр тэтгэмж хугацаанд олгогдож байгаа" гэв.

Хэрэв хүсэлт илгээснээс хойш зохих хугацаанд тэтгэвэр, тэтгэмж нь ороогүй бол НДЕГ-т хандаж, хувийн мэдээллээ шалгуулах боломжтой юм байна. 

https://www.facebook.com/100064311834725/videos/1193302181658260