Уншиж байна ...

Зургаадугаар сарын 1-нд “Монгол хүү” баярын арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын арга хэмжээ болох юм байна.

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилгоор Хүй долоон худгийг сонгожээ.

Үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөхөөс гадна ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болох боломжтой.  

зураг
 

Хүүхдийн баярын арга хэмжээг Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын таеквондогийн холбоо, Монголын дрифтийн холбоо, Монголын цанын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний бөхийн барилдааныг Хуйрнан шуугигч нэвтрүүлэгтэй хамтран зохион байгуулна.

Арга хэмжээг 11:00-18:00 цаг цагийн хооронд зохион байгуулна гэж "Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГ-аас мэдээлэв.

зураг