15:46 2024/05/28
ШУУД ҮЗЭХ:
"Үндэсний баяр наадмын гурав дахь өдөр эрлийз морины уралдаан болдог. Тэгвэл эрлийз морь уяж уралдуулсан уяачдад цол, чимэг олгодог болно гэдэг асуудал бас орж ирэх үү" гэдэг асуултыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хууль санаачлагчаас асуулаа.
Хууль санаачлагч Ш.Адьшаа "2013 оноос эхлэн зургаан насны монгол мориноос гадна дээд, дунд, бага насны эрлийз морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын уяачдад цол чимэг олгодог болсон. Хуульд зөвхөн жороо морины уралдаанд түрүүлж, айрагдсан морины уяачдад цол олгодог болох асуудлыг тусгасан" гэдэг хариулт өглөө.
Гишүүдийн асуулт, хариулт дууссан ч ирц хангалтгүй байсан учир хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахыг хойшлуулав.
15:09 2024/05/28
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн өөрчлөлтөд жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачид цол олгодог болох асуудлыг тусгажээ.
15:46 2024/05/28
ШУУД ҮЗЭХ:
"Үндэсний баяр наадмын гурав дахь өдөр эрлийз морины уралдаан болдог. Тэгвэл эрлийз морь уяж уралдуулсан уяачдад цол, чимэг олгодог болно гэдэг асуудал бас орж ирэх үү" гэдэг асуултыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хууль санаачлагчаас асуулаа.
Хууль санаачлагч Ш.Адьшаа "2013 оноос эхлэн зургаан насны монгол мориноос гадна дээд, дунд, бага насны эрлийз морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын уяачдад цол чимэг олгодог болсон. Хуульд зөвхөн жороо морины уралдаанд түрүүлж, айрагдсан морины уяачдад цол олгодог болох асуудлыг тусгасан" гэдэг хариулт өглөө.
Гишүүдийн асуулт, хариулт дууссан ч ирц хангалтгүй байсан учир хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахыг хойшлуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!