Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

БИЧЛЭГ: Архангайд долоон минутын турш орсон мөндөр, аадар бороо

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өчигдөр долоон минутын турш 16 мм голчтой мөндөр, 13.9 мм аадар бороо оржээ.

Мөн Батцэнгэл, Булган сумын нутгаар 11-14 минутын турш мөндөр орсон болохыг аймгийн ЦУОШГ-аас мэдээлсэн байна.

БИЧЛЭГ:

Зуны саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу бороотой байхаас гадна гэнэтийн аадар бороо орох нь нэмэгдэх төлөв гараад буй.

Иймд хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн зун болсон үерийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128,000 орчим иргэн, 11 байршилд гудамж зам, 108 барилга байгууламж үерт өртөж байв. Үерийн эрсдэлтэй бүсэд амьдардаг айл өрхүүдийг заасан бүс рүү нүүхийг шаардаад байгаа билээ.

зураг