"Чингис хаан" үндэсний музей энэ сарын 15-наас зуны цагийн хуваариар ажиллаж эхэлжээ.
Тодруулбал есдүгээр сарын 14-нийг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цаг хүртэл ажиллах юм байна.
Харин тасалбарын касс 19:00 цагт хаана.
Өмнө нь долоо хоногийн Мягмар гарагт амардаг байсан юм. Зуны цагийн хуваарийн дагуу уг өдөр ажиллана.
Ташрамд дурдахад тус музей “Караважжогийн сүүдэр” түүхэн драм киног тавдугаар сарын 22-ны 17:00 цагт олон нийтэд зориулан ганцхан удаа үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
Италийн урлагийн түүхэнд Караважжо нэрээр алдаршсан Микеланжэло Мэризи нь сэргэн мандлын үеийн алдартай зураач юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!