Албанийн нийслэл Тирина хотод өнөөдөр өндөрлөх олимпын бус жингийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс эрэгтэйчүүдийн 61 кг-ийн жинд Ц.Цогбадрах хүрэл медаль хүртэв.
Тэрбээр эхний даваанд Беларусийн Арыйан Тютринийг 2:1-ээр, дараагийн тойрогт Киргизийн Тайырбек Уулуг 3:0-ээр, шөвгийн наймд Ираны Реза Момениг 3:1-ээр ялаад хагас шигшээд Туркийн Ахмет Думанд 1:3-аар дийлдсэн.
Хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх Нураддин Новрузовыг 8:2-оор яллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|