Өнөөдөр цахим сүлжээнд "Энэ хүүхдийг таньж мэдэх хүн байвал түгээж тусална уу. Олсон хүүхэд юм аа" гэх постыг нэр бүхий иргэн оруулсан байв.
Тэгвэл энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эсэх талаар тодруулахад "Хүүхэд түр хамгаалах байранд хүргэгдсэн байна. Эцэг, эхийг нь олж тогтоосон" гэх тайлбарыг өглөө.
Одоогоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!