Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ: Бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсгийг цахимаар цуглуулах боломжтой

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 5 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ удаагийн сонгуулиар бие даан нэр дэвшигчид 801 хүний гарын үсгийг цахимаар цуглуулах боломж бүрдэж байгаа талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос мэдээллээ. 

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа маргааш буюу тавдугаар сарын 14-өөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал долоон өдөр үргэлжлэх юм. 

Нэр дэвшигч бүртгүүлэх, баримт бичиг болон нэр дэвших хүсэлтээ сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан e-election.mn цахим системээр илгээх боломжтой. 

Бие даан нэр дэвшүүлэгч нь сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулахаар хуульчилсан байна. 

Сонгуулийн тухай хууль 

31.2.Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.