Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын сонгуульд 77 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгчээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний Аудитын Газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ. Одоогоор бие даан нэр дэвших хүмүүсийн нэрийг нийтэд зарлаагүй байна.

Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэж тавдугаар сарын 8-14-ний өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах хуультай.

Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг тавдугаар сарын 24-нд Сонгуулийн Ерөнхий Хороонд/СЕХ/ хүргүүлэх аж.

2020 оны сонгуульд 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж байсан бөгөөд СЕХ-ноос 121 бие даан нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж байжээ.