ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуульд бие даан нэр дэвшигчдээс найман иргэний мөрийн хөтөлбөрийг буцаажээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээлж байсан.

Тус байгууллагаас өнөөдөр/2024.05.08/ мэдээлснээр найман иргэний мөрийн хөтөлбөр хуульд нийцээгүй тул буцааж, алдаа зөрчлийг засварлан дахин ирүүлэхийг зөвлөжээ.

Эдгээр иргэн мөрийн хөтөлбөрт тусгасан хуулийн шаардлага хангаагүй арга хэмжээг засварлаж, тавдугаар сарын 14-ний дотор аудитын байгууллагад дахин өгөх юм байна.

Харин Үндэсний Аудитын Газраас бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг тавдугаар сарын 24-нд Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэх товтой.

Сонгуулийн Ерөнхий Хороо бие даан нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгосноор нэрсийг нийтэд мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг