Дарханы шинэ зам эвдэрсэн байна гэх мэдээлэл манай редакцад ирсэн юм.
Энэ талаар Зам Тээврийн Хөгжлийн Яамнаас тодруулахад "Дарханы замыг хуулаагүй. Тавдугаар багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам дээр төлбөр авах цэг байгуулах ажил явагдаж байгаа" гэж мэдээлэв.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам болгох бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээсэн билээ.
Уг замыг дөрвөн урсгалтай болгох ажлыг ЕСБХБ-ны 120 орчим сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлж байгааг албаныхан мэдээлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!