Уншиж байна ...

Нийтийн тээврийн Umoney картаа CU ая тухтай дэлгүүрээр цэнэглүүлэх боломжтой боллоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн CU ая тухтай дэлгүүрийн 250 салбараас Umoney картыг худалдан авах, цэнэглэх боломжтой болж үйлчилгээ иргэдэд илүү ойр, улам л хүртээмжтэй болсоор байна.

Салбар дэлгүүрээр том хүн болон хүүхдийн картыг 3,600 төгрөгөөр худалдаалж байна. Карт худалдан авах, цэнэглүүлэхдээ төлбөрөө бэлэн мөнгө эсвэл банкны картаар төлөх боломжтой.

Umoney картыг гаргагч компани болох Улаанбаатар Смарт Карт ХХК болон CU ая тухтай дэлгүүрийн үйлчилгээ үзүүлэгч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК нь 2018 оноос хойш хамтран ажиллаж байгаа ба цаашдаа хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхээр ажиллаж байна.

CU ая тухтай дэлгүүрийн ажиллах цагийн хуваарь нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьтай уялдаж байгаа ба иргэдийн хувьд өглөө эрт, оройн цагаар ч үйлчлүүлэхэд таатай нөхцөл бүрдсэн байна.

Umoney карт худалдан авах болон цэнэглүүлэх боломжтой дэлгүүрийн байршлыг CU аппликэйшнаас хараарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.