ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Энхжаргалан: Төв цэнгэлдэх ашигтай ажиллах бүрэн боломжтой. Үүнийг хийж үзүүлье гэж бодож байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК өчигдөр 100 хувь нийслэлийн өмч болж, улсын бүртгэлээр баталгаажлаа.

Тус компанийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томилсон юм. Түүнээс цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж буйг нь сэтгүүлчид өнөөдөр тодруулав.

- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэлийг хэрхэн эхлүүлэх вэ?

- Хамгийн түрүүнд Үндэсний их баяр наадмаа сайн зохион байгуулах ажил бий. Төв цэнгэлдэх хүрээлэн олон жилийн хугацаанд оршин тогтносон боловч орц гарц, шат, бариул, ариун цэврийн өрөө гээд асуудал бий. Засах боломжтойг засаж сайжруулаад, баяр наадмаа хийнэ. 

Үүний дараа орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 20-40 мянган хүний суудалтай цэнгэлдэхийг байгуулна. Автомашины зогсоол, ногоон байгууламж нь хангалттай байлгахын тулд яаж зөв төлөвлөлт хийхийг судлаад олон нийтэд танилцуулна. 

- Та өөрөө арга хэмжээ зохион байгуулдаг газрын захирал хүн. Ямар нэг ашиг сонирхлын зөрчил гаргахгүйгээр ажиллаж чадах уу?

- Чадна. Салбараа мэдэж байгаа, концепцоо том зургаар нь харж чадаж байгаа хүн энэ ажил дээр томилогдож байгаа нь зөв гэж бодож байна

- Ямар шалгуураар төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон бэ. Хамт өрсөлдсөн, энэ албан тушаалд судлагдсан хүн бий юу?

- Өөр судлагдаж байсан хүн байгаа эсэх мэдээлэл алга. Тухайн салбараа хамгийн сайн мэдэх залуу хүний хувьд зовлон жаргалыг нь мэдэх, бизнесийн туршлагатай, хийх итгэл үнэмшилтэй хүнийг нь томилсон болов уу гэж бодож байна. 

- Нийслэлийн зүгээс танд санал тавьсан гэж ойлгож болох уу?

- Тийм.

- Наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх тойроод худалдаа, үйлчилгээ их гардаг. Үүнийг цэгцэлнэ гэж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Цэгцэлнэ гэдэг нь огт байхгүй болгоно гэсэн үг биш. Төлөвлөлтөө сайжруулъя гэж байгаа юм. Засаг даргын зах шиг байна гэсэн нь үнэн шүү дээ. Бид томруулсан сумын төвийн хэмжээний нөхцөл байдалтай байгаа. Нөхцөл байдлыг харвал үнэхээр өрөвдөлтэй. Мөнгө олдог уу олдог. Хамтарсан компани гээд өнгөрсөн олон жилийн турш ногдол ашиг гээд 30 гаруй сая төгрөг гэдэг бол байж болохгүй асуудал. 

Ашигтай ажиллах бүрэн боломжтой. Иргэдийн хардаж байгаа шиг татаас авах зэрэг зүйл байхгүй. Ашигтай ажиллах бүрэн боломжтой. Үүнийг хийж үзүүлье гэж бодож байна. 

- Энэ жилийн наадам таримал зүлэг дээр болно гэх мэдээлэл бий. Одоо байгаа хиймэл зүлгийг хуулна гэдэг нь хэр бодитой мэдээлэл бий?

- Амьд зүлэг худлаа гэж бодож байна. Учир нь үндэсний их баяр наадмын дараа олон тоглолт болдог. Өнгөрсөн жил багтахаа байсан. Тэгэхээр хамгийн сайн чанарын хиймэл зүлэг байсан нь зөв.

- Төсөв мөнгө нь яах вэ. Засвар шинэчлэлийн ажил нэлээд яригдаж байна. Энэ бүгд нийслэлийн төсвөөс гарах уу. Цаашлаад IPO гаргана гэдэг асуудал ч яригдлаа??

- Үндэсний их баяр наадамд жил бүр тавигддаг төсөв нь тавигдах байх. Тэр хүрээндээ сайжруулалтууд нь хийгдэнэ. Ер нь капитал засвар хийхгүй гэж бодож байгаа.

Шинэ төлөвлөлтөө богино хугацаанд боловсруулаад олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлнэ. Олон нийтээс санал авсны дараа Монголын Хөрөнгийн Бирж(МХБ)-ээр дамжуулаад IPO гаргаж 66 хувиа санал болгоно. Ингэж нээлттэй, олон нийтийн хяналттай, хувьцаат компани болох замдаа орно. 

Орчин үеийн цэнгэлдэх барих нь хамгийн багадаа 75 сая ам.доллароос дундаж нь 400 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байна. 

Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө хийж 12.6 га газартаа энэ чиглэлээр дагнасан олон улсын том зургийн компаниудтай холбоо тогтоож, зөвлөх үйлчилгээг нь аваад энэ талбайд хэдэн хүний суудалтай, зөв төлөвлөлттэй цэнгэлдэх хийж чадах вэ гэдгээ тодорхойлно. 

- Менежментийн хувьд Төв цэнгэлдэх өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах уу?

- Би энэ салбарт ажиллаж байгаа, салбараа мэддэг хүний хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлээд, дээрээс нь ашигтай ажиллаад, улсын төсөвтөө нэмэр болдог Төв цэнгэлдэх хүрээлэн болох бүрэн боломжтой гэж бодож байна. 

Жилд хэдэн тоглолт болж, хэдэн зуун сая төгрөг эргэлддэг вэ, дотоодын нөөц бололцоо нь хэр байдаг вэ зэргийг мэдэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ХАХА
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.181] 2024/4/25
Shaadag sda ve
0 | 0 Хариулах
uran bol hor barimtat kino [103.57.93.158] 2024/4/20
hiiy gevel setgel heregtei demjiy
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.38] 2024/4/20
Одоо байна ш дээ АРД КИНО ТЕАТР, УЛСЫН ЦИРК, УЛААНБААТАР ЗОЧИД БУУДАЛ,МАХ-ИМПЕКС, ТАЛХ ЧИХЭР, УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР ,гээд том том газруудаа хулгайчуудаас эргүүлээд авчихаач Тэгвэл гоё болох гээд байна ш дээ
1 | 0 Хариулах
BRBcoin [103.57.95.200] 2024/4/19
BRBcoin
3 | 0 Хариулах
jk [66.181.186.90] 2024/4/19
za daa ene ch hulgaich ugahiltai zsluu hulgai l hiih blgui
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.92] 2024/4/19
BRB coinii mongoo butsaaj avyaa luivarchinpizda min❗
5 | 0 Хариулах
Зочин [103.57.95.200] 2024/4/19
өгөөгүй юм уу. өө заза
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.189] 2024/4/19
Ter haviig mod but tarij tomoor ni tohijuulmaar bna.
0 | 0 Хариулах
Гомл [54.254.151.158] 2024/4/19
Энэ гомо ашигтай ажлуулж харагдаач. Хувийн хэвшил уруугаа дайрдаг төр нь зайл зайл
1 | 3 Хариулах
iim genen teneg baij bolohgui l dee. [66.181.180.36] 2024/4/21
vhsenii hubiin hevshil be dee malaa. zvgeer hubiig abaad davarch bvh gazariig zarj baijaad baigaa Nyamdavaa odoo yu gaa hiiseniig heleech 30 say tugrug uguud l uu.uls jil bvr 4 terbumiig gargaj zasvar hiij naadam hiideg ch de. bvh togloltiin orologo nyamdavaad ochidog gazariig bol terbumaar l zardag ch dee. 36 ga baisan bol odoo 12 han ga gazar bna. ene chin 1 km 200 hon meter ch dee malaa.
1 | 0 Хариулах
Зочин [202.70.37.177] 2024/4/19
Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад явдаггүй билүү. Ашиг сонирхолын зөрчилтэй юм биш үү.
7 | 0 Хариулах
Зочин [59.153.112.145] 2024/4/19
Хуур муузик фэстииваалыг хот төсөв гаргаж хийх байхдаа ккз
8 | 0 Хариулах
зочин [202.131.248.250] 2024/4/19
хаха яаж мэдсийн.. тэгийшд.. Хотын дарга зөвлөх нь стадионы захирал, тэгээд бас өөрөө Entainment хөгжим тоног төхөөрөмж, лед бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Ингээд энэ салбарт монопол боллоо.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.121.236] 2024/4/19
Цэнгэлдэхийн яг арийн хашаа, 1 давхар сендвич барилыг хамгийн эхлээд буулгаж, газрыг нь чөлөөлөөрэй.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.180.231] 2024/4/19
хаашдаа чихцэн битүү ширэнгэ дунд дахиад юм нэмж барих гээд байх юм, нэмж юм бариж яах юм бээ, буулгаад цэцэрлэгт хүрээлэн хийгээд цэлийлгээд орхиочээ. Тэр битүү стадионоо өөр зайтай задгай газар бариач
4 | 1 Хариулах
iim genen teneg baij bolohgui l dee. [66.181.180.36] 2024/4/21
ugaasai bvh delhiin tsengeldeh tiim l baidag sh dee garaa. zadgai heer tald ali ch ulsd bhgui za.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.144] 2024/4/19
XMF tasraltgui yawhan de
0 | 0 Хариулах
Зочин [133.106.48.176] 2024/4/19
Танил арга барил хулгайн!!!
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.228] 2024/4/19
Buruu zamaar budaa teehgui gej itgej bga shu
0 | 4 Хариулах
Dss [94.202.144.147] 2024/4/19
Za manai ue orj irleedee. Umnuh elii balai ueiig bodvol arai yum hiichih baihdaa gej naiday. Manai surguulin zaluu baina. Demjij baina. Bitgii bogs ulaisan yum bolgochooroi.
3 | 8 Хариулах
Зочин [202.179.11.230] 2024/4/19
Turiin umchind ochihooroo heseg hunii hulgai hiideg gazar bolj huvirdag.
16 | 1 Хариулах
Зочин [202.179.11.230] 2024/4/19
shilen neelttei, olon niitiin orolcoo baidag baihgui bol hulgai hiih ni garcaagui.
0 | 0 Хариулах