Уншиж байна ...

Т.Пунцагдорж: Байгууллагын тогтвортой ажиллах үндэс нь ажилтан болон бидэнтэй урт хугацаанд зэрэгцэн орших харилцагч байгууллага юм

ikon.mn
2024 оны 4 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

“ТҮМЭН ТӨМӨРТ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Пунцагдоржтой ярилцлаа.

“Бид байгууллагын тогтвортой үйл ажиллагаа явуулах үндсийг хүн буюу байгууллагын ажилтан, мөн бидэнтэй урт хугацаанд зэрэгцэн орших харилцагч байгууллага гэж үздэг.”

- “Түмэн Төмөрт” ХХК нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Үндсэн үйл ажиллагааныхаа талаар ярихгүй юу?

- Бид байгууллагын тогтвортой үйл ажиллагаа явуулах үндсийг хүн буюу байгууллагын ажилтан, мөн бидэнтэй урт хугацаанд зэрэгцэн орших харилцагч байгууллага гэж үздэг. Аль аль нь тогтвортойгоор өсөж хөгжих, цаашлаад харилцан үнэ цэнэ бүтээж байгаа үйл явцын үр дүнд аливаа байгууллага удаан оршин тогтнодог гэж боддог. Манай компани төмрийн худалдаа болон төмөр хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн уул уурхай тоног төхөөрөмжийн засвар, барилгын салбарын төмрийн түүхий эд материал, аж үйлдвэрийн бүтээцийн үйлдвэрлэл зэрэг бүтээн байгуулалтын бүхий л салбарт хамтран ажиллаж байна. 

- Ер нь энэ хүртэлх хугацаанд хэрхэн үйл ажиллагаагаа тэлж, өргөжүүлж ирсэн бэ?

- Манай компани нь 1999 онд “Дөрөөт” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2007  оноос “Түмэн Төмөрт” ХХК нэртэйгээр төмрийн худалдаа болон төмрийн хийцлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж 2012 онд зүүн бүсийн салбар “Буянт тэнгис” ХХК, 2017 онд баруун бүсийн салбар “Тера стийл” ХХК салбараа нээн хотын 3 бүсэд  нийт 200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн бид худалдаа үйлчилгээнийхээ чанар стандартыг сайжруулах зорилгоор 2019 онд чанарын стандартын ISO 9001:2015, байгаль орчны ISO 14001:2015, ХАБЭА-ын ISO 45001:2015 зэрэг 3н стандартыг зэрэгцүүлэн хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдийнхээ шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн, хийцлэлийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ажиллахыг зорьж байна. 

зураг
 

- “Build Mongolia 2024” үзэсгэлэнгийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

- Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн ач холбогдлыг барилга хот байгуулалтын яам, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай зэрэг Монгол орны бүтээн байгуулалтын салбарын шилдгүүдийг нэг дор цуглуулж нүүр тулан уулзах боломжийг олгож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан танилцуулах боломжийг олгож байгаа нь үзэсгэлэнгийн ач холбогдол оршиж байна гэж бодож байна. Мөн жилийн бүрийн хавар зохион байгуулдаг нь барилга болон бүтээн байгуулалтын улирлын нээлт болж байгаа мэт санагдаж байна.

- “Build Mongolia 2024” үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдах бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгвөл?

- Бид хийцлэлийн үйлдвэрлэлийн автоматжуулалтыг сайжруулах зорилгоор тоног төхөөрөмжүүдээ шинэчлэн сайжруулж, шилдэг инженерүүдийн шийдлээр илүү боловсронгуй чанар стандартын өндөр түвшинд хийцлэлийг хийхийг зорин ажиллаж байна. Үүнд хамгийн өндөр нарийвчлалтай автомат СНС лазер машинууд, СНС хуйлаа, нугалааны машин болон манай үйлдвэрт хийгдсэн инженерийн шилдэг шийдэл, хийцлэлүүдээ танилцуулах болно. Энэ удаагийн Build Mongolia 2024 үзэсгэлэнд Монголд бүх төрлийн хэрэглээний ган төмрүүд, мөн газар хөдлөлтөд илүү тэсвэртэй HRB500E маркийн арматурыг зах зээлд нийлүүлж эхэлсэн. Мөн бид өөрсдийн бүтээгдэхүүнээр хийсэн төмөр хийцээр бүүтийнхээ тохижилтыг хийж тохижуулсан. Та бүхэн манай бүүтээр зочлоорой гэж урьж байна.

зураг
 
зураг
 

- Барилга, хот байгуулалт, зам тээвэр, хүнд үйлдвэр, эрчим хүч, уул уурхай зэрэг улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулдаг салбаруудыг нэгтгэсэн үзэсгэлэн нь аль аль талдаа үр өгөөж өндөртэй гэж харж байна вэ? Энэ талаарх таны бодол?

- Миний бодлоор нэг дор эдгээр салбаруудыг нэгтгэж салбар салбарын шилдэг компаниудыг оролцуулж байгаа нь жил бүр шинэ техник, технологи, шинэ бүтээгдэхүүний бусад салбарынхандаа танилцуулж цаашид хамтран ажиллах гүүр болон өөрсдийн бүтээгдэхүүнээ нийтэд сурталчлан танилцуулах боломж болж байна гэж харж байна.   

- Тэгвэл энэ дээрх дурдсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Build Mongolia 2024” үзэсгэлэнд оролцсоноор үүсэх давуу тал, боломжуудын талаар яривал?

- Монгол орны бүтээн байгуулалтад хамтдаа хөгжиж барилгын салбарыг нуруун дээрээ үүрч байгаа эдгээр байгууллагуудад Build Mongolia 2024 үзэсгэлэнд оролцсоноор өөрийн компанийн хөгжлийн түвшнийг сайжруулснаа олон нийт болон бусад салбарынхандаа танилцуулж байгаа тод жишээ болж байна гэж үзэж байна. Та бүхэн үзэсгэлэнд ирж сонирхоорой гэж хүсэж байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.