Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөгийг орон нутагт зохион байгуулж байна

ikon.mn
2024 оны 4 сарын 18
IKON.MN
Зураг зураг

“УБТЗ” ХНН-ээс санаачлан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид болон ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох зорилгоор “Төмөр замын мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг улс орон даяар энэ сарын 09-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж, түүнд шаардлагатай боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаатай уялдуулан төмөр замын тээврийн салбарт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилгоор дээрх өдөрлөгийг зохион байгуулж байна.

зураг
 
зураг
 

Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг 17 аймагт зохион байгуулагдаж байгаа өдөрлөгт одоогоор 46 сургуулийн 2000 гаруй сурагчид оролцож, төмөр замын мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваад байна. Ирэх долоо хоногт  Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Дундговь, Өмнөговь аймагт өдөрлөгийн үйл ажиллагаа үргэлжилнэ.

Ташрамд сонирхуулахад “Улаанбаатар төмөр зам” ХНН нь төмөр замын тээврийн салбарт шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнийг өөрийн харьяа ТЗДС болон Политехник коллежид сургаж бэлтгэдэг юм.

Мөн нийслэлийн болон Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгийн зарим ерөнхий боловсролын сургуульд төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай гүнзгийрүүлсэн ангийг нээсэн бөгөөд тэдгээрт суралцсан олон хүүхэд залуус ОХУ-ын Зам харилцааны их сургууль болон УБТЗ-ын ТЗДС-д суралцаж байна.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.