ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны салбар үүссэний 100 жилийн ойд зориулан "Хар жагсаалт"-ад байгаа ААН, иргэдийг "өршөөлөө"

ikon.mn
2024 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой энэ онд тохиож байна. 

Энэхүү ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон КОВИД-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар

  • анхаарал хандуулах,
  • хэвийн бус,
  • эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай,
  • зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр шийдвэрлэв.
Монголбанкнаас гаргасан шийдвэр нь 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөрт багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд мөн хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид давхар олгож байна.

 

Эх сурвалж: Монголбанк 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
48
Зураг
ТЭНЭГЛЭЛ
23
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БУРУУ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.119.70] 2024/4/17
Монгол банкны удирдлагуудыг АТГ шалгамаар юм даа.
2 | 0 Хариулах
Зочин [122.150.154.219] 2024/4/17
Хэзда наад ЗМС-гаа зүгээр устгачаач, өрийн дэвтэр шатаадаг шиг…
0 | 0 Хариулах
Зочин [122.150.154.176] 2024/4/17
[хориотой үг] хайран сайхан үнэнч шудрага зээл төлөлт минь … одоо [хориотой үг] зээлээ төлж чадкү бол яадий гүрийнээ тэгээд дараа нь бас нэг баяр тааруулаад хар түүхээ арилгуулчина… ийм сэдлийг төрүүлж байна
8 | 0 Хариулах
Зочин [202.21.114.170] 2024/4/17
iim teneg uls baih uu? baahan tegsh oi yarij hoorson humuus. hajuu China-gaa haraachee hugjluuruu tasraad yavlaa. umhii jorlontoi baij neg l ih tegsh oi yarisan humuus . tui chort. songuuliin l show yum bhdaa boduul
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.106] 2024/4/17
ӨРШӨӨДӨГ БАЙГУУЛЛАГА ??? ХЭДҮҮЛЭЭ КАПИТАЛИЗМ БАЙГУУЛАХАА БОЛЬЧИХЬЁО ТЭГЭХ ҮҮ ??? НИЙТЭЭРЭЭ ТЭ ГЭМЖ АВААД ТЭЖЭЭВЭР БОЛЦГООЁО ! ХЭДЭН ТУРБУМААР ИДЭЖ УУЖ, ХУЛГАЙ ХИЙГЭЭД 40.0 САЯА ₮-Р ТОРГУУЛЛАГ НЭГ ХУУЛЬТАЙ БОЛЬЁО ! ӨР ЗЭЭЛ ТАВИАД ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОДОГ БОЛЬЁО… ЕӨӨРӨӨС АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭХЭЭ Ч БОЛЬЁО, ЯРШИГ ЗҮГЭЭР ! ДЭЭШЭЭ ХАРААД ТЭЖЭЭЛГЭЭД, ӨРШӨӨЛГӨӨЛ, ДААРААГИЙН ӨРШӨӨЛИЙГ ХҮЛЭЭДЭГ АМЬДРАЛТАЙ БОЛЦГООЁ 😂😂😂
2 | 0 Хариулах
Зочин [45.117.35.2] 2024/4/17
Энэ хар жагсаалт бол дэлхийг засаглаж байгаа мөнгөний далд эзэд Холбооны нөөцийн сангийнхны дарлал шүү дээ. Манайхаан. Сонгууль хар машин гэдэг луйвраар улсаа ард түмнээ худалдахад бэлэн хулгайчуудыг улс эх орны толгойд гаргаж байгаад хууль журамд нь ийм муухай өөрчлөлтүүд оруулж биднийг боолчилж шимэгчилж байдаг юм шүү. Америкийг хар л даа гудамжаараа дүүрэн гуйлгачин орон гэргүй хүмүүс. Тэнд зээл авахгүй л бол амьдрахгүй. Олон зээл авсан хүн л баян сайхан амьдарна гэсэн ойлголттой. Мөнгөний боолууд. Хэрэглээнийхээ боолууд.
1 | 4 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.118] 2024/4/17
Монгол банкинд дандаа МАН-ын п и з д а нууд үүрлэсэн. Тэд сонгууль угтаж попорч байна. Төв банк биш болсон. Хуугаар нь цэвэрлэх хэрэгтэй.
9 | 0 Хариулах
Зочин [124.122.192.87] 2024/4/17
Үүний төлөө Төв банкны даргыг огцруулж, авлига авсан эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ журмаар танилууд нь авлига авч зээл хулгайлсан хэргээс мултарсан гэсэн болгоомжлол бий.
17 | 0 Хариулах
Зочин [103.57.93.154] 2024/4/16
зайл зайл, энэ улсад татвар төлж өр зээл төлөх утга алга
8 | 0 Хариулах
Зочин [122.201.31.207] 2024/4/16
Дүрэм журам байхгүй. Үнэн дураараа
18 | 0 Хариулах
Зочин [133.106.154.139] 2024/4/16
Songuulia gej. Man,an giin zdanuud samarch bnda
6 | 0 Хариулах
за зайлаа, муу нь хождог улс юм байна [202.131.230.251] 2024/4/16
төлдөггүй новшуудаас болж Хүү өндөр байдаг, бид бүгд тэрний гороор өндөр хүү төлдөг. Монгол банк том тэнэгтэж байна да хөөрхий. Хайр зарлан хорлов.
16 | 0 Хариулах
Зочин [202.9.40.66] 2024/4/16
ингэж гэмт хэрэгтэнгүүдийг өөгшүүлээд б.даг ямар учир б.на.Эд авилгаа л авах гэсэн хамтрагчид. Банкны ерөнхийлөгч асан Золжаргалын Австарилд гаргасан мөнгийг олж ир. Хэрэг хуучирахгүй ш.
20 | 1 Хариулах
Зочин [139.5.216.186] 2024/4/16
Данх [хориотой үг] хариуцлага гээд хуцаад байдаг. Шудрага хариуцлагатай байх хэрэг байна уу лалруудаа.
13 | 0 Хариулах
Зочин [103.41.93.70] 2024/4/16
Шударгаар явж ямар нэгэн зээлээ цаг хугаанд нь яс төлж байсны хэрэг алга да.Одоо нөгөө зээлээ төлдөггүй хүмүүс нь зээл аваад төлөхгүй мөнгөний ханш унахад нөлөөлнө дөө. Хүнийг санхүүгийн хариуцлага тал дээр оноо өгч үнэлдэг байх хэрэгтэй
32 | 1 Хариулах
Уншигч [66.181.191.144] 2024/4/16
Бурхан өршөөг, Ардын нам, ардын засагтаа баярлалаа, том ах нар маань мянга түм наслах болтугай, маниусыгаа үргэлж ивээн тэтгэж, өршөөж, халамж тарааж байгаарай л гэж залбирья даа.
6 | 2 Хариулах
Зочин [66.181.164.39] 2024/4/16
1 хариуцлаггүй нөхөр цалингийн зээл авлаа зээлээ унжлаа өршөөгдлөө дахид зээл авах боломж бүрдлээ дахиад луу унжлаа. Ийм новшийн юмаа больчооч. Би ч гэсэн зээлээ тэглүүлээд, тэтгэмж аваад, зээлээ унжаад явмаар л байна ш дэ.
22 | 2 Хариулах
Зочин [104.28.68.89] 2024/4/16
Тэглэх бишээ, зээлээ төлсөн ч хар жагсаалтаас гарахгүй хуультай учир зээлээ 6 сарын 2-ноос өмнө төлбөл хар жагсаалтаас гаргах нь
6 | 8 Хариулах