“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуурыг хангасан 12 компанийг шалгаруулсан талаар бид мэдээлж байсан билээ.
Эдгээр 12 компаниас иргэдээс санал авч эцсийн байдлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах юм.
Харин санал авах ажиллагааг энэ сарын 11-ний өдөр /Бямба гараг/ 09.00-19.00 цагийн хооронд дараах танхимуудад болно.
Санал хураалтад дахин төлөвлөлтөд багтсан нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд оролцох бөгөөд иргэн бүрийн оролцоо чухал.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|