Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд шалгарсан компаниуд

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжинд:

  • Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр,
  • 105 дугаар сургууль орчмын 3,7 га газар,
  • Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх амины орон сууцны “Дарь эх” хороолол, 
  • Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” хийд орчим,
  • Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржаалин” хийд орчим,
  • Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө,
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 
  • Багануур дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг  дэвсгэр, 
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Цэргийн Хотхон”-ы 54 га газар,
  • Чингэлтэй дүүргийн  9, 10, 11 дүгээр хороо, Дэнжийн мянга орчмын газар нутаг хамрагдаж байгаа. 

Эдгээр байршлуудад төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах эхний шалгаруулалтад 21 компани 31 санал ирүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн эхний шалгуурыг хангасан 12 компанийг  гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хороонд танилцуулжээ.  

Харин Төслийн Удирдах Хорооноос эдгээр компаниудыг иргэдэд танилцуулж, санал авах ажлыг энэ сарын 6 -12-нд зохион байгуулахаар болжээ.

Эхний сонгон шалгаруулалтад шалгарсан компаниуд:

Байршил Компани
1.      Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нийт 3.07 га.  ТОБ групп ХХК
2.      Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамба даржайлин хийд орчим”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 7.6 га  Цэлмэг Ази констракшн      ХХК
3.      Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 16.5 га.  Төрийн орон сууцны корпораци
4.      Багануур дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, А блок 30.27 га  Дархан хэрлэн ХХК, Их  Наяд Хөгжил ХХК түншлэл
5.      Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хорооны нутаг дэвсгэр “Дэнжийн 1000 орчим”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 79.4 га. А блок 39.7 га  Бармон ХХК
Б блок 39.7 га  Эрэл ХХК
6.      Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан орчим”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, В блок 26 га  Их өргөө ХХК
7.      Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 93 га. /3 блок/ А блок 30.6 га  Грийн ресурс  констракшнХХК
Б блок 26.7 га Очир ням ХХК
В блок 35.9 га Ди ви жи эйч ХХК
8.      Сонгинохайрхан дүүргийн 1,2,20 дугаар хороо “Цэргийн хотхон” орон сууцны хороолол, 54,0 га. /2 блок/ А блок 26.6 га Хас харш ХХК
Б блок 28.2 га Стандарт Капитал ХХК