Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Замын хөдөлгөөний урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Урсгал сөрж явсан жолоочийн эрхийг гурван сараар хасаж, торгох шийтгэл оногдуулжээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр нэр бүхий иргэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Элчингийн гудамжны урд замд Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн зөрчил илэрчээ.

Замын хөдөлгөөнд оролцсон уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгосон байна.

Дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол эрхийг хасахаар хуульд заажээ.

Зөрчлийн тухай хуулиас:

14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

30.3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.