Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.
ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам "Эрүүгийн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл өнгөрсөн онд нийт хянан шийдвэрлэсэн 13,977 хэргийн:
Эрүүгийн хэргийн хувьд 2022 онтой харьцуулахад дараах төрлийн гэмт хэргүүд буурчээ.
Дараах төрлийн гэмт хэргүүд өссөн үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн онд нийт 14,192 иргэн, 14 хуулийн этгээдэд ял шийтгэл оноосон байна. Үүнийг задалж авч үзвэл:
2023 онд гэмт хэргийн улмаас 20,674 хүн, 663 төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хохирсон. 153.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 454 хүний амь нас, 8,425 хүний эрүүл мэнд хохирчээ.
Авлигын нийт 283 хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх байснаас 187 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүний 167 нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг байгаа"-г мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!