Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Мөсөн буюу төмөр зудтай сумын тоо цөөрөв

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд хоёрдугаар сарын 29-ний байдлаар 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум, нийслэлийн дөрвөн дүүрэг цагаанаар зудархуу байна. 

Хоёрдугаар сарын 20-ны байдлаарх үнэлгээтэй харьцуулахад мөсөн зудтай байгаа сумын тоо харьцангуй цөөрчээ. Тухайн үед 11 аймгийн 58 суманд мөсөн зудтай байна гэж мэдээлсэн юм.

Мөсөн буюу төмөр зудтай байгаа аймаг, сумд:

  • Увсын Өндөрхангай,
  • Говь-Алтайн Есөнбулаг, Дэлгэр,
  • Баянхонгорын Баянхонгор, Баацагаан, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант,
  • Хөвсгөлийн Цэцэрлэг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант,
  • Архангайн Жаргалант, Цахир, Өлзийт, Төвшрүүлэх, Хангай, Цэнхэр,
  • Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан,
  • Булганы Рашаант,
  • Дундговийн Өлзийт, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дэрэн, Өндөршил, Дэлгэрцогт, Сайнцагаан,
  • Дорноговийн Иххэт, Өргөн,
  • Хэнтийн Баянмөнх, Дархан, Галшар, Баянхутаг,
  • Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.72 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай. 

Цагаан зудтай байгаа аймаг сумд: 

  • Баян-Өлгийн Сагсай, Булган,
  • Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Наранбулаг, Ховд, Тариалан,
  • Ховдын Алтай, Булган, Үенч,
  • Говь-Алтайн Тайшир, Эрдэнэ, Хөхморьт, Баян-Уул, Жаргалант, Шарга, Цээл, Тонхил, Цогт,
  • Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Отгон, Асгат,
  • Баянхонгорын Бууцагаан, Жинст, Хүрээмарал, Баянбулаг, Бөмбөгөр,
  • Архангайн Цэцэрлэг, Өндөр-Улаан, Өгийнуур, Чулуут, Хашаат, Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Тариат,
  • Өвөрхангайн Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Нарийнтээл, Богд,
  • Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Цагаан-Үүр, Баянзүрх, Бүрэнтогтох, Рашаант, Их-Уул, Цагаан-Уул,
  • Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Сайхан, Хишиг-Өндөр,
  • Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Түшиг, Баянгол, Баруунбүрэн, Орхон, Сант, Орхонтуул, Алтанбулаг,
  • Төвийн Өндөрширээт, Бүрэн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Дэлгэрхаан, Заамар, Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Сүмбэр,
  • Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь,
  • Дорноговийн Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Даланжаргалан,
  • Дундговийн Сайхан-Овоо, Хулд, Луус, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэлгэрхангай,
  • Хэнтийн Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Мөрөн, Норовлин, Хэрлэн, Биндэр,
  • Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

Цагаанаар зудархуу байгаа аймаг сумд

  • Баян-Өлгийн Ногооннуур, Алтай, Увсын Завхан, Бөхмөрөн,
  • Говь-Алтайн Дарви, Бугат, Бигэр, Чандмань,
  • Завханы Сонгино, Түдэвтэй, Яруу, Завханмандал, Сантмаргац, Улиастай,
  • Баянхонгорын Эрдэнэцогт, Заг, Баянговь, Баянцагаан,
  • Архангайн Хотонт, Их-Тамир, Булган, Эрдэнэбулган,
  • Өвөрхангайн Төгрөг, Хайрхандулаан, Тарагт, Сант,
  • Хөвсгөлийн Цагааннуур, Эрдэнэбулган,
  • Булганы Баян-Агт, Могод, Сэлэнгэ, Хангал, Бугат, Орхон, Бүрэгхангай, Булган,
  • Орхоны Жаргалант, Баян-Өндөр,
  • Сэлэнгийн Хушаат, Шаамар, Цагааннуур, Ерөө, Зүүнбүрэн, Жавхлант, Сайхан,
  • Дархан-Уулын Орхон, Хонгор,
  • Төвийн Баянцогт, Баянчандмань, Баян, Баянцагаан, Зуунмод, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Сэргэлэн, Цээл, Угтаалцайдам, Борнуур,
  • Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Багануур, Сонгинохайрхан (Партизан), Хан-Уул (Өлзийт),
  • Дундговийн Гурвансайхан,
  • Өмнөговийн Мандал-Овоо,
  • Хэнтийн Батширээт, Баян-Адрага, Дорнодын Чойбалсан, Чулуунхороот, Баяндун, Хэрлэнд цагаанаар зудархуу байна.