Зудын үнэлгээг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар гаргажээ.
Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Хоёрдугаар сарын 20-ны байдлаар ихэнх нутгаар цасны зузаан нэмэгдэж, 1-51 см болсон байна. Бусад нутгаар 1-9см, хунгарласан, шуурсан газартаа 80-100см цасан бүрхүүлтэй болсон учир зудын үнэлгээг шинэчлэн гаргалаа.
Зудын нөхцөл байдлын үнэлгээг цасны зузаан, нягтыг гол, агаарын температурыг үндэслэн гаргадаг. Цас хатуу, нягт байвал малын бэлчээрт хүндрэл учруулдаг.
Хоёрдугаар сарын 20-ны байдлаар 13 аймгийн 58 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг цагаанаар зудархуу нөхцөл байдалд оржээ.
Хоёрдугаар сарын 10-ны байдлаар зургаан аймгийн 23 сум төмөр зудтай байсан юм.
Өнгөрсөн шөнө Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хойд сумдаар цас орж, 0-1 см цасан бүрхүүл тогтсон байна.
Өнөөдрийн байдлаар цас орж байгаа газар нутаг байхгүй, ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
Маргааш буюу 24-нд ихэнх нутгаар хур тунадас багатай, нутгийн зүүн хэсэгт хүйтний эрч өнөөдрийнхөөс бага зэрэг чангарна.
Энэ хугацаанд хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол хол замд гарахаа болих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авахыг зөвлөе.
Хоёрдугаар сар дуустал их хүйтрэхгүй ч цас орны дараа бага зэрэг хүйтэрч, цас орохын өмнө дулаарах өдрүүд үргэлжлэхээр байна" хэмээн танилцууллаа.
Зудын үзүүлэлтүүд |
||
Цагаан зуд |
||
• Цасны нягт |
Цастай үед |
0.25 г/см3-с их |
• 10 хоног, сарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх |
Цастай үед |
- 3oC-с их |
• Цасны дундаж зузаан, олон жилийн дундажаас зузаан байх, /эсхүл бэлчээрийн ургамлын малд идэгдэх хэсэг ххх см зузаан цасанд бүрэн дарагдсан байх/ |
Цастай үед |
өндөр уул, ойт хээрийн бүсэд 25 см-ээс их |
Цастай үед |
хээрийн бүсэд 22 см-ээс их |
|
Цастай үед |
говь, цөлийн бүсэд 12 см-ээс их |
|
Цагаанаар зудархуу |
||
• Цасны нягт |
Цастай үед |
0.20-0.24 г/см3 |
• Цасны дундаж зузаан |
Цастай үед |
өндөр уул, ойт хээрийн бүсэд 16 см-ээс их |
хээрийн бүсэд 11 см-ээс их |
||
говь цөлийн бүсэд 5 см-ээс их |
Хар зуд |
||
• Зун нь гантай, гандуу байсан нутагт өвөл цас ороогүй |
Өвөл-хавар |
|
• 10 хоног, сарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх |
Өвөл-хавар |
-3oC-с их |
Хараар зудархуу |
Өвөл-хавар |
|
• Зун нь гантай, гандуу байсан нутагт өвөл цас бага орсон |
Өвөл-хавар |
|
• 10 хоног, сарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх |
Өвөл-хавар |
-2oC-с их |
Мөсөн буюу төмөр зуд |
||
• Цаг зуурын дулааралт, хүйтрэлтийн улмаас цасны өнгөн хэсэг буюу гүнд мөсөн бүрхэвч тогтсоноос мал бэлчээрлэх боломжгүй болсон |
Цас, мөсөн бүрхэвчтэй үед |
|
• Эсхүл цасны нягт их болох |
Цас, мөсөн бүрхэвчтэй үед |
0.35 г/см3-с их |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!