Уншиж байна ...

Ч.Нарангэрэл: Интермед эмнэлгийн Урьдчилан Сэргийлэх Үзлэгийн Төв нь Хиймэл оюун ухааны программыг үйлчилгээндээ нэвтрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

AI (Artificial Intelligence) буюу хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа ашиглаж буй Интермед эмнэлгийн Урьдчилан сэргийлэх төвийн эмч Ч.Нарангэрэлтэй ярилцлаа. 

- Танай эмнэлэг ямар хиймэл оюун ухааны системийг ашигладаг вэ? 

- Дэлхийд хиймэл оюун ухааны төвүүд АНУ, Япон, Солонгос, ОХУ, Энэтхэг, Герман гэх мэт оронд байдаг. Монгол Улсад хэд хэдэн эмнэлэг "AI систем"-ийг ашиглан хавдар болон бусад халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг тооцоолж байна.

Шинжилгээний үзүүлэлтийн тоон утгууд дээр суурилж эрсдэлийг тооцоолж байгаа учраас "AI систем" алдах тохиолдол маш бага. Гэхдээ мэдээж нарийн мэргэжлийн эмч нар давхар хянана. Интермед эмнэлэг "Selvy checkup" AI программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна.

- Танай эмнэлэг хиймэл оюун ухааныг эмчилгээ оношилгоондоо хэрхэн ашигладаг вэ? 

- Интермед эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв нь 2014 оноос хойш хувь хүн болон албан байгууллагад чанарын өндөр түвшинд мэргэшсэн баг хамт олон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэсээр байна.

Манай тасгийн урьдчилан сэргийлэх багцын шинжилгээ нь ДЭМБ зөвлөмж, Хавдраас Сэргийлэх Үндэсний Хөтөлбөрийн дагуу лаборатори болон дүрс оношилгооны шинжилгээ, мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөөнд суурилан явагддаг.

2023 оны байдлаар нийт 15,000 гаруй үйлчлүүлэгч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас  18 хүнд хорт хавдар эрт ба хожуу үедээ оношлогдсон байна.

Сүүлийн жилүүдэд техник технологи болон эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хиймэл оюун ухаан нэвтэрч эхэлсэн.

Хиймэл оюун ухаан нь олон төрлийн шинжилгээний үзүүлэлтийн тоон мэдээллийн санд тулгуурлан эрсдэлийг тооцоолох, тухайн эрсдэлтэй холбоотой урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг гаргах боломжтой. Бид AI-д суурилсан тусламж үйлчилгээг урьдчилан сэргийлэх тасаг, дүрс оношилгооны болон ангиографийн тасгуудад ашиглаж байна.

- Тухайн хүний үзүүлэлтийг бодож гаргасны дараа цаашдаа ямар арга хэмжээ авах талаар зааварчилгаа өгдөг үү? 

- Энэ программ нь үйлчлүүлэгчийн нас, хүйс, эрүүл мэндийн асуумж, амьдралын хэв маяг, хорт зуршил, удамшлын анамнез, амин үзүүлэлт, БЖИ, цусны шинжилгээний 8 үзүүлэлт дээр үндэслэн ойрын 4 жилд нас баралтын голлох шалтгаан болсон 10 төрлийн өвчинд өртөх эрсдэлийн хувь, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хиймэл оюун ухааны технологид тулгуурласан дүгнэлт гаргадаг программ юм.

Үйлчлүүлэгчийн зовуурь, шинжилгээний хариуны дагуу нарийн мэргэжлийн эмч нар дүгнэлт, зөвлөгөө, цаашид авах арга хэмжээ, эмчилгээ, хяналт, нэмэлт шаардлагатай шинжилгээний талаар  зөвлөгөө өгдөг.

"Шинжилгээний үзүүлэлтийн тоон утгууд дээр суурилж эрсдэлийг тооцоолж байгаа учраас "AI систем" алдах тохиолдол маш бага"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь яагаад чухал вэ?

- Хавдар Судлалын Үндэсний Төвөөс гаргасан мэдээллээс харахад хүмүүс хавдраар өвдсөнөө мэдэхгүй байх тохиолдол их байдаг ба хавдар оношлогдсон хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байгааг дурдсан байдаг.  

2022 оны Эрүүл Мэндийн Статистик үзүүлэлтээс харахад 6885 хорт хавдрын шинэ өвчлөл оношлогдсоны 3604 эрэгтэй, 3281 эмэгтэй байгаа бөгөөд 32.3% нь эрт үе шатандаа, 67.7% нь хожуу үе шатандаа оношлогдсон байна.

Мөн 2021 оны байдлаар хавдар оношлогдсон хүмүүсийн 60% нь 1 жил хүрэхгүй нас барж байгаа тоо баримт байна. Тиймээс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт орж өөрийн эрүүл мэндийн байдал, түүнчлэн ямар эрсдэл байгааг мэдсэнээр аливаа өвчлөл ялангуяа хавдраас сэргийлэх боломжтой юм.  

- Урьдчилан сэргийлэх төв нийт хэдэн төрлийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хүн эрүүл байхад анхаарах ёстой 10 зөвлөмжийн хамгийн эхэнд урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах гэж заасан байдаг.

Тиймээс бид хувь үйлчлүүлэгч болон байгууллагуудын хэрэгцээнд тулгуурлан ерөнхий ба чиглэсэн багц шинжилгээ гарган үйлчлүүлэгч тус бүрд зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна тухайн байгууллагад зонхилон тохиолдож буй өвчлөлөөр ажлын байранд дээрх эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг хийж байна.

  • 18-аас дээш насны хувь хүн болон байгууллагын ажиллагсдад зориулсан урьдчилан сэргийлэх багцын шинжилгээ
  • Хүүхэд асрагчийн эрүүл мэндийн үзлэг
  • Багцын шинжилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдэд шинжилгээний хариуг тайлбарлан нэгдсэн дүгнэлт, эмчилгээ, зөвлөгөө өгөх, шаардлагатай нэмэлт шинжилгээ болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ рүү чиглүүлэх
  • Австралийн визийн эрүүл мэндийн үзлэг
  • Жолоочийн эрүүл мэндийн магадалгаа
  • Гадаадаас Монгол Улсад ажиллаж буй иргэдийн эрүүл мэндийн үзлэг
  • Гадаад улсад суралцагчдын эрүүл мэндийн үзлэг
  • Хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн үзлэг
  • Хоол шим тэжээлийн үзлэг, зөвлөгөө
  • Биеийн бүтэц тогтолцооны шинжилгээ
  • “Жин хасах” хөтөлбөр 
  • Хүнсний үл зохицлын шинжилгээ, зөвлөгөө

- Интермед эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгээс юугаараа давуу талтай вэ? 

- Урьдчилан Сэргийлэх Үзлэгийн Төвийн давуу тал:

  • Хувь хүний онцлог, зовуурьт тулгуурласан багцын шинжилгээний өргөн сонголттой
  • Мэргэжлийн чадварлаг, найрсаг багийн хурдан шуурхай, чанартай үйлчилгээтэй
  • Шинжилгээ оношилгооны сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдтэй
  • Үйлчлүүлэгчдэд зовуурь багатай үйлчилгээ болох унтуулгатай дуранг сонгох боломжтой
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нарын үзлэг, шинжилгээний цогц дүгнэлт, зөвлөгөө
  • Хувь хүний онцлогт тохирсон эрүүл амьдралын дэглэм, зөв хооллолтын мэргэжлийн зөвлөгөө
  • Таны эрүүл мэндийн мэдээлэл манай эмнэлгийн мэдээллийн санд хадгалагдана.
  • Таны эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцлалыг чанд сахидгаараа давуу талтай.
Манай тасаг нь нэг цэгт төвлөрсөн тасаг нэгжийн зохион байгуулалттайгаас гадна олон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нэг дор цогц байдлаар үзүүлдэг нь бидний хамгийн гол давуу тал юм.

Эрүүл мэнддээ анхаардаг аль ч насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах, улмаар хавдар, чихрийн шижин, даралт ихсэлт, элэгний вирусийн өвчлөл зэрэг халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтойг анхаарна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.