Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Лам хуврагууд 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийг хандивлав

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
УОК

Монголын Бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д. Жавзандорж, Наро Банчэн гэгээнтэн нар өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг эхлүүлсэн билээ

Тус уриалгыг нийт лам, хуврагууд, сүсэгтэн олон дэмжин оролцож, 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс, тэжээлийн хандивыг өнөөдөр хүлээлгэн өгөв.

Хандивыг хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад хүргэх ажлыг УОК-ын Шуурхай штабтай хамтран зохион байгуулахаар боллоо.
 

Эх сурвалж: Улсын Онцгой Комиссын Шуурхай штаб