ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, ногдол ашиг тараана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын "отгон" хуралдаан буюу хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Энэ удаагийн чуулганаар 40 хуулийн төсөл, дөрвөн тогтоолын төсөл хэлэлцэхээр баталсан байна.

Эдгээрээс онцолбол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ. Уг хуулийн төслийг хамтран боловсруулахаар МАН, АН, ХҮН намын дарга нар 2024 оны нэгдүгээр сарын 31-нд гарын үсэг зурсан юм. 

Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүр хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрхзүйн орчин бүрдэнэ. Оюутолгой компани болон Эрдэнэт үйлдвэрийн 34%-ийн хувьцаа нь иргэн бүрийн хуримтлалын нэгдсэн санд шилжинэ хэмээн танилцуулж байв.

Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2023 оны ногдол ашиг татварын дүнг оруулахгүйгээр 286,000 төгрөгийг Баялгийн сангийн тухай хууль батлагдах үед иргэдэд олгох шийдвэр гаргахаа Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байгаа.

Монгол Улсын 3.4 сая иргэн "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1,072 хувьцааны эзэмшигч болсон бөгөөд 2022 оны ногдол ашиг 104,000 төгрөгийг өнгөрсөн сарын 31-нд өгсөн билээ. Тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 351 тэрбум орчим төгрөгийг иргэдэд ногдол ашиг болгон тараажээ.

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт

  1. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  2. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  4. Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  5. "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  6. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  7. Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;
  8. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  9. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  10. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  11. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
  12. Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл;
  13. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
  14. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  15. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  16. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  17. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  18. Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  19. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  20. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын "Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай" хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  21. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  22. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  23. "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  24. "Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-ний баримт бичиг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  25. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  26. "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  27. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  28. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;
  29. Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  30. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
  31. Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл;
  32. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл;
  33. Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  34. Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл;
  35. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  36. Цусны донорын тухай хуулийн төсөл;
  37. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  38. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  39. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  40. Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
  41. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  42. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  43. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  44. Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.85] 2024/2/16
Ногдол ашиг тараалгүйгээр улсад хэрэгтэй зүйлдээ зарцуулах иргэдийн санал нилээдгүй байсаар байтал сонгууль угтаж НА тараасан. Одоо мөнгөгүйдээд хандивын аян өрнүүлэх чинь зөв шийдвэр мөн үү, тэнэглэл гэхээс өөр хэлэх ч үг алга даа. НА-ийг ямар эх үүсвэрээр тараасан талаарх мэдээллийг ард түмэнд өгөөч. НДСангаас авч тараасан бус уу, тэгээд л НД-ын сайт нь ажиллагаагүй болж таг гацсан мэт жүжиг тавьж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх арга саам хийж байгаа биз.
2 | 0 Хариулах
зочин [202.9.46.243] 2024/2/15
Баялагийн сан байгуулаад түүнийхээ мөнгийг улсын удирдлага нь идчихсэн гашуун туршлагатай улс дэлхийд бас байдаг юм байна шүү. манайд тийм юм болох вий дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.42] 2024/2/15
Сонгуульт жил гнт ашигт ажллаж мөнгө тараахиим даа новшнууд
0 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.116.225] 2024/2/15
БУРХАН МИНЬ ЮУ Л БОЛООД БАЙНАДАА. ӨӨ БАС АЁО ДОКТОР Ч ГЭХ ШИГ ИНЭЭДТЭЙ ДАМЫН НАЙМААЧИН ЭМЧ ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ ДОРОМЖЛООД БАЙСАН БАЛИАР АМЬТАН ИХ-Д НЭР ДЭВШИХ САНАА ӨВӨРЛӨЧИХСӨНГААЖ. ШААЖ ЯВАХ ЮМДАА БАС ТАШУУР НЬ ТОГТМОЛЫН ХҮҮ ШӨАЖ ЯВАХ ШИГ БОЛИМООР ЮМАА
2 | 0 Хариулах
Зочин [103.57.93.241] 2024/2/15
Сан хаана байна тэнд хулгайчууд цөлмөх гээд отоод байж байгаа
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.242] 2024/2/15
Фсдакууд ацаа хийнээ...зайлвөл таарна
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.34] 2024/2/15
ВАГНЕР АЗИ АВТОМАТИВ Компанийн гүйцэтгэх захирал америк хүн Гаррет Вилсон "Монголчууд хулчгар бас гоншигнуур хүмүүс" гэж байна.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.58] 2024/2/15
ХӨГЖИЛ ТЕХНОЛОГИТОЙ УЛСУУД ТЕХНОЛОГИО ӨНДӨРӨӨР ҮНЭЛЭЭД ТҮҮХИЙ ЭДИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЭЭД БАЙГААШҮҮ УЛС ЯЗГУУР ЭРХ АШИГАА ХАРЖ БОДЛОГО ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ АРД ТҮМНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГ НЭН ТҮРҮҮН БАЙХ ХЭРЭГТЭЙ!!!!! ХБАТТУЛГА МЭТИЙН НОХОЙН ТАРХИ УГААЛТАД ОРЖ БОЛОХГҮЙШҮҮ ҮР ХҮҮХДҮҮД МОНГОЛЫН ЯЗГУУР ЭРХ АШИГИЙГ ДОРОЙТУУЛАГЧ ШҮҮ !!!!
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.114] 2024/2/15
Iim 3 erguu mongoliig udirdah geed ulaarch bndaa
1 | 0 Хариулах
irgen [202.126.88.147] 2024/2/15
ene 37 yu gene vv tsomiin hog haygdal yaana ged oruulj irej yu batlah gd bga
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.173] 2024/2/15
Yanaa ene urvagch shambigar Gantumur
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.34] 2024/2/15
Хулгайдын сан л байгуулагдан.
3 | 0 Хариулах