ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашиныг хүлээлгэж өгнө

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 2 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Хангарди ордны гадаа

10:00 цагт НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто машин импортлогчдын холбоо" ТББ-аас Хангарьд ордны гадаа жагсана. Мөн НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд холбогдох шаардлагыг хүргүүлнэ.

Хангарди ордонд 

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан болно.

Барилгачдын талбай Засгийн Газрын 12 дугаар байр 

11:00 цагт ХЭҮК-оос хэвлэлийн бага хурал зохион байгуулна.  Хуралд Комиссын дарга Д.Сүнжид оролцож мэдээлэл өгнө.

Төрийн ордонд 

11:00-12:30 цагт Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн гадна талбайд

12:00 цагт Явуулын үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашиныг Монгол Улсад хүлээлгэж өгнө. Бүх төрлийн үзлэг, оношилгоо хийх боломжтой явуулын амбулатори гэж нэрлэдэг эдгээр автомашинаар алслагдсан нутаг оронд суугаа иргэдээ эрт илрүүлэгт хамруулах боломжтой юм.

Монголбанкны Г байрны хоёр давхрын хурлын танхимд

14:00 цагт Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал болно. Нийгэм, эдийн засгийн статистик тоон мэдээллүүдийг болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.