• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Мөнгөн аяга худалдан авахдаа хуурамч эсэхийг нь хэрхэн шалгах вэ?

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 2 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа, түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй иргэн, хуулийн этгээдийг хяналтад хамруулж, зөрчлийг арилгуулах, зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой хяналтын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.

Тодруулбал нийслэл, 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэгч, талбай түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 250 иргэн, хуулийн этгээд бий.

Бүгд уг хяналтын үйл ажиллагаанд хамрагдах ба хяналт 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.

Тэгвэл жинхэнэ мөнгөн аягыг хуурамчаас нь хэрхэн ялгах тухай болон мөнгөн аяганд тавигддаг стандартын талаарх мэдээллийг хүргэе. 

Мөнгөн аяга худалдан авахдаа хуурамч эсэхийг нь хэрхэн мэдэх вэ?

  • Стандарт хэмжил зүйн газраас тухайн мөнгөн аяганд баталгаажилт хийсэн гэрчилгээ нь байгаа эсэхийг шалгах
  • Аяган дээр сорьц нь тавигдсан эсэхийг харах
зураг
 

Мөнгөн аяганд тавигддаг ерөнхий шаардлага

Монгол Улсын хэмжээнд зарагдаж буй алт, мөнгө, үнэт чулуу орсон бүтээгдэхүүн бүр Санхүүгийн Зохицуулах Хороо(СЗХ)-ны тусгай зөвшөөрөлтэй байх ёстой.Мөн сорьц байх ёстой. Иймээс иргэд тусгай зөвшөөрлийг шаардах эрхтэй ба хэрэв тусгай зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн байвал СЗХ-ны 262607, 262604 дугаарт мэдээлэх боломжтой. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Jorj [202.9.46.89] 2024/2/4
Энэ улсад гэмт хэрэгтнүүдтэйгээ тэмцдэггүй учир иргэд нь өөрсдөө гэмт хэргийн хохирогч болохгүйг хичээдэг. Маш харамсалтай.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.58] 2024/2/2
Ер нь манайхан тэр нэг цагаан зэс гэж юмаар хийсэн хачин юм авч үнэтэй цэнэтэй юм хэрэглэж байгаа мэт өөрсдийгөө хуураад байхаа больчих л доо.Хийж байгаа нь ч гэсэн больчих л доо.Авбал жинхэнэ эдлэл л ав.Үндэсний соёлын биет өвөө цэвэр ариунаар нь хадгалаад явцгаая л даа.Гадны юм мэддэг хүмүүсийн элэг доог болох вий дээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.181] 2024/2/2
СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР МӨНГӨ АЯГА БОЛГОНЫГ ШАЛГААД БАТАЛГААЖУУЛААД БАЙЖ БАЙДАГ ЮМ УУ ? ТЭР БИЧГИЙГ ХЭН ДУРТАЙ НЬ ХИЙЧИХ БАЙХ
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.26] 2024/2/2
Мөнгөн аяга авахдаа сайн үзэж авах
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.115] 2024/2/2
Мөнгөн аяга хэрэггүй эд
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/2/1
сайн байцгаана уу. Энэхүү мэдээлэлдээ өгүүлж дуугарч буй: 1. Үйлдвэрлэгчийн нэр, тэмдэг; 2. Сорьцын дугаар; 3. Жин; 4, Худалдааны үнэ; ЭДГЭЭР ГОЛ + ҮНДСЭН ҮЗҮҮҮЛЭЛТЭЭ ТАВЬСАН МӨНГӨН АЯГАНЫ ЗУРАГ ТАВЬЖ БОЛОХ БОЛВУУ. Тэгвэл, ядаж л !!!!СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫНХАА ДЭГИЙНХЭЭ ГОРИМООР!!!! ЭДГЭЭР 4 ҮЗҮҮЛЭЛТҮҮД НЬ ЧУХАМ ХААНА БИЧВЭРЛЭГДЭЖ ТАВИГДДАГ БОЛОХ ГОРИМЫГ МЭДЭЖ АВАХ БОЛОМЖТОЙ санагдах.
2 | 0 Хариулах
й [66.181.160.24] 2024/2/1
Мөнгөн аяга авах чадалтай юмнууд хохироо л биз. Хоногийн хоолгүй болгосон хүмүүсээ шалга.
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.99] 2024/2/1
Монгол мөнгөн аяга авахгүй хуурамч урд захиалаад хийлгэсэн бол баталгаатай насны чанрыг авна авна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.47] 2024/2/1
Зөв зөв хуурамч юмыг жинхэнэ гээд жинхэний үнээр зардаг ийм юм их болсон олон жил ч болж байна одоо л нэг шалгах гэж байх шиг
1 | 1 Хариулах