Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

15 настай хүү гэрийнхээ хаалгыг онгойлгохгүй байна гэх дуудлагын дагуу очиж, үүдийг нь нээхэд унтаж байжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Онцгой байдлын албанд өчигдөр хаалга онгойлгоход туслахыг хүссэн хоёр дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд  хоёр настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан тогоо залгаатай байгаа туслаарай гэсэн дуудлага өчигдрийн 19:19 цагт онцгой байдлын албанд ирсэн байна.

Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, хаалгыг онгойлгон ээжид нь хүүг хүлээлгэж өгчээ.

Мөн Архангай аймаг, Эрдэнэбулган сумын Цагдуулт багт 15 настай хүү 18:00 цагаас хойш гэрийнхээ хаалгыг онгойлгож өгөхгүй байна, хаалга онгойлгоход дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас өчигдөр 22:45 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. 

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж хаалгыг онгойлгоход 15 настай хүү унтаж байсныг аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад хүлээлгэж өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Зураг
5 | 11 | 4 өдөр