БНХАУ-ын хилээр нэвтрэх /орох, гарах/ үед зорчигчдын биедээ авч явах ачаа тээш, эд зүйлс 30 кг хүртэл байх ба тус улсын гаалийн байгууллагаас дараах шаардлагыг тавьж, шалган нэвтрүүлж байгааг мэдээлжээ.
Зорчигчийн төрөл |
Энгийн тамхи |
Цахилгаан тамхи |
Архи |
---|---|---|---|
Богино хугацаанд олон удаа орж гарах зорчигч |
Янжуур тамхи 40 ширхэг /2 ш. хайрцаг/, эсвэл сигар 5 ширхэг, эсвэл дүнсэн тамхи 40 гр |
1 тамхины хэрэглэл, шингэрүүлсэн тамхины бэлдэц 1 ширхэг, нийт хэмжээ 2 мл. |
Татваргүй оруулах эрх байхгүй. |
Бусад зорчигч |
Янжуур тамхи 400 ширхэг /20 ш. хайрцаг/, эсвэл сигар 100 ширхэг, эсвэл дүнсэн тамхи 500 гр |
2 тамхины хэрэглэл, шингэрүүлсэн тамхины бэлдэц 6 ширхэг, нийт хэмжээ 12 мл |
12 градусаас дээш спиртийн агууламжтай архи 2 шил /1.5 литрээс бага/ |
Манай улсын иргэд мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг оролдох, мэдүүлэх шаардлагатай бэлэн мөнгийг мэдүүлээгүйгээс хураалгахаас гадна нэмж торгууль төлөх тохиолдол элбэг байна.
Хар тамхи, сум, нэн ховор ан амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хууль бусаар тээвэрлэсэн тохиолдолд хэмжээ харгалзахгүйгээр БНХАУ-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах хүртэл ялаар шийтгэдгийг анхаарах хэрэгтэй.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!