Цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийн зохистой хэрэглээний талаар Хүүхдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Ш.Энхтөрийн зөвлөгөөг хүргэж байна.
Тэрбээр хэлэхдээ "Амьсгал дамжуулах зам нь салаалж, мөчирлөсөн мод шиг олон хоолой, гуурсанцраас бүрддэг.
Амьсгалын цочмог, хүнд халдварын улмаас энэ зам үрэвсэж цэр салст их хэмжээгээр хуримтлагддаг. Хуримтлагдсан цэр салст нь агаарын сэлгэцэлд нөлөөлдөг учраас бага насны хүүхэд хүчилтөрөгчийн дуталд орох эрсдэл үүсдэг.
Цэр ховхлох, шингэлэх бэлдмэлийг тодорхой дэглэмийн дагуу хэрэглэвэл үр дүнтэй. Гэхдээ нэгээс гурван сартай нялх хүүхдэд цэр, ховхлох шингэлэх эм бэлдмэлийг зарим тохиолдолд өгөхгүй байхыг сануулдаг.
Хүүхдийн нас бага байх тусам цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийг дураараа хэрэглэхгүй байхыг эцэг, эхчүүд онцгойлон анхаарах хэрэгтэй. Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс үүнийг иргэдэд сайтар зөвлөх нь зүйтэй.
Шөнө орой унтах цагаар цэр ховлох, шингэлэх эм бэлдмэлийг хэрэглэхгүй байхыг сануулдаг.
Хөдөлгөөн багатай үед нь цэр ховхлох шингэлэх эм бэлдмэл өгвөл шингэрсэн цэр нь амьсгалын замын төгсгөлийн нарийн жижиг хэсгүүдэд очиж бөглөрснөөр хүчилтөрөгчийн дуталд оруулах эрсдэл бий. Хүндрэх нөхцөлийг бүрдүүлж байдаг тул цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэл дээр анхаарах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.
Үргэлжлүүлэн "Олон төрлийн цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэл зах зээлд гарч ирсэн байна.
Цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлүүдийг жоргүй худалдаалдаг учраас иргэд бусдаас сонссон зөвлөгөөг турших эрсдэл нэмэгдэж байна.
Гэтэл цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлүүд нь
Эмчийн зөвлөснөөр жорын дагуу хэрэглэх нь туйлын зөв.
Амьсгалын цочмог хүнд халдварын үед зонхилон хэрэглэгддэг зургаан бүлгийн эм бэлдмэлийн зохистой хэрэглээний тал дээр иргэдийн заавал мэдэх ёстой анхааруулга, сэрэмжлүүлгийг зориуд үүгээр хүргэж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!