ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

ОНӨААТҮГ-ын засварчин: 500-600 өрхийг ганцаараа хариуцдаг. 08:00-21:00 цаг хүртэл ажилладаг ч илүү цагийн мөнгө авдаггүй

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин хөлсөө нэмэгдүүлэх асуудлаар ажил олгогчдодоо өнөөдөр шаардлага хүргүүллээ. 

Монголын орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын ажилтнуудын цалинг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний дотор хоёр сая төгрөгт хүргэж нэмэгдүүлэх хэлэлцээрийг энэ сарын 28-ны дотор эхлүүлэхийг удирдлагын багаасаа шаардаж байгаа юм байна.

Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд тэмцлийн үе шаттай арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 

Энэ салбарын ажилтнуудын дундаж цалинг ажил олгогч нар нь 1,7 сая төгрөг гэж хэлдэг боловч бодит байдал дээр тийм биш гэдгийг ажилтнууд онцолж байв. 

Мөн тус байгууллага нь дулаан, усны үнэ тарифаас орлогоо олдог. Хэрэглэгчдэд үзүүлдэг төлбөрт үйлчилгээний үнэ тарифыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталдаг бөгөөд одоогийн байдлаар хамгийн сүүлд буюу 2015 онд баталсан үнэ тарифыг мөрдөж байгаа нь өнөөдрийн амьдралд тохирохгүй байна. Алдагдалтай ажиллаж байна гэв. 

"Төлбөрт үйлчилгээний 40 хувь нь цалин руу ордог"

ОНӨААТҮГ-ын засварчдын төлөөлөл "Төлбөрт үйлчилгээний 40 хувь нь цалин руу ордог. Энэ нь хуучин тариф учраас маш муу байдаг. Төлбөрт үйлчилгээгээ сайн хийж байж л цалин нэг сая төгрөг авбал их юм. Ажлын ачаалал маш их. Миний хувьд 10-аад байрны 500-600 өрх хариуцдаг.

Өглөө 08:00 цагт ирээд орой 20:00-21:00 цаг хүртэл ажилладаг ч илүү цагийн мөнгө гэж авдаггүй. Хүний нөөц ч үгүй болсон. Залуу хүүхдүүд ирээд цалингийн сонсчхоод л яваад өгдөг" гэв. 

ОНӨААТҮГ-ын ажилчдын шаардлагыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ерөнхий инженер н.Пүрэвжамц, Санхүү эдийн засгийн газрын дарга н.Батдэлгэр нар гарч ирж авсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Basca Feiza [216.240.71.227] 2023/12/28
сайн байцгаана уу. ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ НЬ, АЖЛЫГ НЬ ИНГЭЖ ШУЛНА ГЭДЭГ ЗҮЙ БУС, БҮДҮҮЛЭГ-БАЛМАД ЯВДАЛ..
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.5] 2023/12/27
Урлагын тоглолт болохоор оркууд талбай эсвэл төв цэнгэлдэх хүрээлэнг дүүртэл цуглардаг хэрнээ иймэрхүү цалин тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх, үнийн өсөлт, түгжрэл, агаарын бохирдол гэсэн асуудал дээр олуулаа цуглардаггүй хачин оркууд юм.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.140] 2023/12/27
1 саяын цалинтай ажил сонгож байдаг өөрсдийнх нь буруу юм бишүү.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.7] 2023/12/27
Пээ юм засуулхад тамтаггүй үнэтэй амандаа орсон үнээ хэлдэг их зантай. Битгий давар
1 | 0 Хариулах
зчн [66.181.188.164] 2023/12/27
жижиг зүйл засчихаад л мөнгө нэхээд байдагш дээ .Цалин дээрээ айлуудаас орлоготой
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.7] 2023/12/27
Харин бүр арай авдаг болсон байна лээ.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.100] 2023/12/27
Эд нарын цалинг нэмэх шаардлагагүй дуудлага өгөхөд цагтаа очдоггүй, дараа нь нь юм хийвэл ажил хийж өгдөг бүлгээрээ дандаа халтуур хийгддэг эхлээд энэ алдаануудаа засаад цалингаа ярь бүдүүлгүүд минь!!!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.206] 2023/12/27
наанаасаа гараад оюу толгойд 5 саяын цалинтай ажил хийгээч
1 | 0 Хариулах
shudarga 5 iin [139.5.218.174] 2023/12/27
idevhten jagsagchid 1 iimerhuu turhtei bsn
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.211] 2023/12/27
Хамгийн ачаалалтай хүнд бохир ажил хийдэг хүмүүс яагаад ийм бага цалин авдаг юмбэ хулгайч нар өөрсөд шигээ цалин олго
2 | 0 Хариулах