ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжин хот орчин үеийн түүхэндээ хамгийн урт үргэлжилсэн хүйтрэлтийг үзжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын нийслэл Бээжин хот орчин үеийн түүхэндээ хамгийн урт үргэлжилсэн цаг агаарын хүйтрэлтийг үзсэн тухай тус улсын хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Өчигдөр буюу Ням гарагт тус хотын Наньжяо дүүрэг дэх цаг уурын станц олон хоногийн дараа анх удаа Цельсийн нэмэх хэмийн температур бүртгэсэн тухай Бээжингийн Өдрийн Сонин мэдээлсэн байна.

“Арванхоёрдугаар сарын 11-ний өдөр агаарын температур тэгээс доош хэм зааснаас хойш энэ түвшин 300 гаруй цаг үргэлжлэн хадгалагдсан юм” гэж дээрх сонинд бичжээ.

Энэ нь цаг агаарын температурыг албан ёсоор бүртгэж эхэлсэн 1951 оноос хойших хамгийн урт үргэлжилсэн хүйтрэлт болсон байна.

Уг хүйтрэлтийн үеэр Хятадын хойд хэсгийн хотуудад эрчим хүчний хэрэглээ оргилдоо хүрч, хэд хэдэн удаагийн гэмтэл саатал гарч байв.

Тухайлбал Хэнань мужийн Жяозуо хотын Ванфан цахилгаан станц Баасан гарагт гэмтсэнээс хотын нэг хэсэг халаалтгүй болж, саатал Ням гарагийн шөнө дунд хүртэл үргэлжилсэн байна.

Хэнань мужийн Пуяан, Пиндиншань хотуудад Баасан гарагаас эхлэн ихэнх төрийн өмчийн байгууллага, үйлдвэрүүдийн халаалтыг хязгаарласан нь эмнэлэг, сургууль, айл өрхүүдийн халаалтыг тасалдуулахгүй байх зорилготой арга хэмжээ байжээ.

Энэ сарын эхээр хүйтний эрч чангарч, их хэмжээний цас орсны улмаас Бээжин хотын метроны гол шугамд осол гарч, хэдэн зуун зорчигч хүнд, хөнгөн бэртэж байв.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАХА
6
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.107] 2023/12/26
Хүсэл болон бүх төрлийн түүхий эд ээ гаднаас импортоор авдаг маш эмзэг болсон улс
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.143] 2023/12/25
сайхан юм бэ. манай намар шиг
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/12/25
Сибирийн хүйтэн агаарын урсгал Монголоор дамжаад бээжинд хүрчээ
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.221] 2023/12/25
Хүйтэн болжээ гээч хүйтрэлт үзээд. Хүйтрэлт гэдэг үг байхгүй.
7 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/12/25
Дулааралт үзжээ, халууралт үзжээ, салхилалт үзжээ гэж ярьдаг болсон ш дээ орчин үеийн оркууд
6 | 0 Хариулах
Сэр сэр салхи [77.24.7.205] 2023/12/25
Орчуулгын хэлээр л ярьдаг болжээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.4] 2023/12/25
Цахилгаана дийлэхэ больсон гэжийшүү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.213] 2023/12/25
Төлбөртэй мэдээлэл байна. Чойжилсүрэн тог тамралт судлаад
4 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2023/12/25
БЭЭЖИНГЭЭС ХҮЙТРЭЛ УБ-ТАЙ ЯАЖ ХАРЬЦУУЛАХ ВА ДЭЭ. УБ ЧИНЬ ӨМНӨД ТУЙЛААСАА Ч АЙМШГИЙН ХҮЙТЭН ГАЗАР. ХАРХОРИН БОЛ ХАМАГҮЙ ДУЛААХАН ЮМ БАЙНА ЛЭЭ.
18 | 0 Хариулах
Зочин [211.36.145.200] 2023/12/25
Тархи угаагч
1 | 1 Хариулах
Зочин [122.201.23.28] 2023/12/25
Чийглэг газрын 10-15 хэм хүйтэн гэдэг бол манай 20 хэм хүйтэнтэй тэнцэх байх даа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.188.112] 2023/12/25
Нэг стандартын хэмжих багажаар хэмжиж байгаа тохиолдолд ялгаа байхгүй ээ.
0 | 0 Хариулах
Зочин [71.239.25.243] 2023/12/26
adilhan -15° bailaa gehed chiigleg gazariinh arisand medregdeh medremj n iluu hairuu baidag yum..Teheer iluu huiten yum shig sanagddag.
3 | 0