• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Туул гол дагуу Баянзүрхээс 22-ын товчоо хүртэл хурдны зам барих концессын сонгон шалгаруулалт зарласан"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байна.

Уг зээл нь юунд зарцуулагдах талаар ажлын хэсэг болон салбарын сайдын өгсөн мэдээлэл:

Төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршил дахь нийт 1,205 метр урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумыг авто замаар холбох ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэнэ, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голын төмөр бетон гүүрнүүдийн ажил төсөлд хамрагдуулах юм байна.

Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.

"Жилд 50 тэрбум орчим төгрөгийг авто замын урсгал засварт зарцуулдаг бөгөөд үүгээр ердөө нөхөөс л хийдэг. Гэтэл замуудад 5-10 жил тутам ээлжит засвар, үүнээс дээших хугацаанд их засвар хийх шаардлагатай байдаг. Ийм ажилд огт төсөв тавьж байгаагүй. 2023 онд 35 тэрбум төгрөг тавьсан. Үүгээр Хэнтий, Дундговь чиглэлийн 5-10 км замыг зассан. Одоо бол сүүлийн 30 жилийн хугацаанд бүтээж, ашиглаж ирсэн авто замуудаа засах шаардлагатай болсон учраас 2020 оноос асуудлыг тавьсаар тодорхой хэсгийг ийнхүү шийдэж байна” гэдэг тайлбарыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өгөв.

Ирэх оны улсын төсөвт авто замын арчлалт, засварын чиглэлээр төсөв хуваарилаагүй учраас уг зээлийн хэлэлцээрийн дүнгээр буюу 360-370 тэрбум орчим төгрөгөөр нэн шаардлагатай авто замын арчлалт, засварыг хийх юм байна.

Тухайлбал 236 км авто замд их засвар хийх бөгөөд өртөг нь 69 сая ам.доллар. Авто замын ээлжит засварт 13 сая ам.доллар, 1,200 метр гүүрний засварт 9 сая ам.доллар, Архангай аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хужирт суманд тавих 51 км замын бүтээн байгуулалтад 11 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ.

"Завхан, Говь-Алтай аймгийг дамнуулсан, мөн Булган, Өвөрхангай, Өмнөговь аймгийг дамнуулсан, Дорнод, Сүхбаатар аймгийг дамнуулсан авто замыг байгуулж, БНХАУ, ОХУ-тай холбохоор төлөвлөж байгаа.

Дорнод аймгаас Баян-Өлгий аймаг хүртэл, Хэнтий аймгаас Ховд аймаг хүртэл нийслэлээр дайрахгүй хэвтээ чиглэлийн замуудыг бүтээн байгуулж, аймгийн төвүүдийг авто замаар холбоно.

Ашиглалтад оруулснаас хойших 20-30 жилийн хугацаанд арчилгаа, засвар хийгээгүй. Иргэдийн хамгийн их зорчдог энэ чиглэлийн авто замын хамгийн их эвдрэлтэй, эрсдэлтэй хэсгийг тогтоож, ээлжит болон их засвар хийнэ.

  1. Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар дамжин ОХУ-ын хил хүртэлх чиглэлийн авто замын арчлалт, бүтээн байгуулалтын ажил
  2. Налайх дүүргээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэлх авто замын ажлын
  3. Улаанбаатар хотыг тойруулаад Богд уулын урдуур Хөшигийн хөндийгөөр дайруулаад нэг авто зам
  4. Туул голын дагуу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Улаанбаатар хотод тууш авто зам барих ажлын концессын сонгон шалгаруулалтыг зарласан болохыг тэрбээр мэдээллээ.

Ажлын хэсэг: Олон улсын хучилтын тэгш байдлын индексийг шинээр баригдсан болон одоо ашиглагдаж байгаа авто замууд дээр хэмждэг. Энэхүү хэмжилтийг тусгай тоноглол бүхий хоёр машинаар хийдэг байна. 2021, 2022 онд хийсэн хучилтын тэгш байдлын индексийн судалгааг үндэслэн төсөл дэх авто замын чиглэлүүдийг тодорхойлжээ.

Хэмжилтээр хоёр байх ёстой үзүүлэлт нь зээлийн хөрөнгөөр засварлах, арчлалт хийхээр төлөвлөөд буй авто замуудын хувьд 6-гаас дээш буюу тэгш байдал алдагдсан, маш их хэмжээний эвдрэлтэй хэмээн тодорхойлогдсон байна. 

Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг өнөөдөр батлах юм.

Түүнчлэн авто зам ашигласны хураамжийн талаарх асуудал хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн юм. Зам тээврийн хөгжлийн сайд хэлэхдээ “Манай одоогийн авто зам ашигласны хураамж 1,000 төгрөг байгаа нь маш бага.

Өнөөдрийн байдлаар 1,000 км замаар зорчихдоо 300 орчим мянган төгрөгийн түлш, шатахуун хэрэглэдэг бол авто зам ашигласны хураамжид 3,000 төгрөг төлдөг.

Олон улсын жишгээр түлш, шатахууны зардалтай нь тэнцэх хэмжээтэй байдаг юм билээ. Ингэж байж авто замаа байнга арчилж, засварлах төсөв, санхүүгээ бүрдүүлдэг юм. Манай тухайд энэ ажлууд нэлээд хоцрогдсон байна. Цаашдаа бид иргэдэд дарамт үүсгэхгүйгээр, гэхдээ авто замын арчлалт, засварыг тогтмол хийхүйц төсөв, санхүүжилтийг бүрдүүлэх талаар бодлого, шийдвэр гаргах шаардлага бий” гэв.

Монгол Улсын авто замын сүлжээнд засвар хийхэд нэг их наяд төгрөг шаардлагатай аж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.41.93.211] 2023/12/15
дархан замыг 7 ,8 жил барисан, замын нөхөөсийг 2,3 житд хийдэг улс шүү дээ манайх
0 | 0 Хариулах
Жалайр [202.21.100.210] 2023/12/15
Олон улсын жишгээр түлш, шатахууны зардалтай нь тэнцэх хэмжээтэй байдаг юм билээ. Гэнэ үү наад зам дээгүүр чинь хэн явахын 30 000 бол бас яая гэхэв Гадаадыг дууриахдаа жаахан бодож байж ярьж баймаар юм ТЭНЭГ ЮМУУ ХААШАА ЮМ
0 | 0 Хариулах
. [103.136.254.41] 2023/12/15
Ehleed tuul goloo shirgehees hamgaalchihwal
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.82] 2023/12/15
За бас татвхр хураамж нэмэх нь дээ. Зүгээр одоо байгаагаа засаа. Зээл авч шинэ юм хийгээд хэрэггүй! Тэгээд хугацаагаа дуусгаад яваад өг!
0 | 0 Хариулах
69 [59.153.238.104] 2023/12/15
заралсан нэртэй буцаж олгохгүй тендерийн мөнгө Монгол улсад орж ирнэ/ашигтай/. эцсийн бүлэгт хятадтай аль хэдийн тохиролцоотой асуудал юм. бид хэт нэг улсын эдийн засгийн хамаарал бүхий болоод байна даа. хэзээ зээлийнхээ оронд баялаг бүхий газраа өг гэу хэлэх болдоо өмхий шаахайнууд. эх орондоо амьдармаар байх юм. дэлгэсэн тэрлэг шиг нутгийн товчний чинээ газар чихцэлдэж амьдрах гэж...
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.15] 2023/12/15
ТӨМӨР ЗАМАА ХУУЛЖ ОРОНД НЬ АВТО ЗАМ БАРЬЧААЧ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.189.223] 2023/12/15
Мидлинг зөөж байгаа гээд Мандалговийн замыг эвдээд хаячихсан.Юм хийж чадахгүй бол АН-ын хийчихсэн ажлыг битгий сүйтгээд бай Хүрэлсүх ээ.
4 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/12/15
АН МАН хоёр ч нэг нь нөгөөгөөсөө илүү гараад байхгүй таарсан юмнууд байхаа. Баярцогт, Сайханбилэг гээд л хүнд гарууд нь ар араасаа цувна ш дээ. Дээрээс нь нөгөө Мояа-чууд нь байна
2 | 2 Хариулах
Зочин [202.70.37.94] 2023/12/15
Чамд л тэгж итгүүлж засаглаж бн ш дээ. Нүдээ нээгээд хараач
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.90] 2023/12/15
ЭХЛЭЭД ЗҮГЭЭР ЯРЬДЫН. ЯГ ХИЙХ ДЭЭРЭЭ ТУЛБАЛ АХИАД 10 ЖИЛ БОЛНО. ХХА
5 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/12/15
10 жил бага хөөе, би одоо 43-тай намайг 7 дугаар ангид байхад бил үү дээ Нефтийн үйлдвэрийн шав тавиад, үйлдвэрийн хашаагаа барьж байсан шүү
3 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.191.178] 2023/12/15
Улс орон маань хөгжиж байгаа нь нүднээ харагдана. Яахав ганц нэг түлш шатахуун, цахилгааны асуудал. Энэ зовлон биш л дээ. Зүгээр л шалгуур сорио! Улам л сайн тэмц! Бүү гоншигноцгоо! Ардын намдаа итгэ!
0 | 8 Хариулах
L@L@R MAN [203.91.116.147] 2023/12/15
HUTS MUU L@L@R ARDIIN NAMTAIGAA Z@IL, ARDIIN NAM ODO DUUSSAN
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.62] 2023/12/15
хүүрэн оркууд нь өөрөө үхэх мөрөөрөө үхэхгүй гэмгүй хүмүүст гай болноо
1 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/12/15
Энийг найдвартай, цаг хугацаанд нь, чанартай сайн хийж чадах хүмүүс бол зөвхөн хятадууд. Хятадууд барьсан налайхын зам, жилийн дараа эхэлсэн дарханы зам 2 үүний бодит жишээ
1 | 1 Хариулах
Хотын иргэн [202.131.249.106] 2023/12/15
Хотод зогсохгуй хурдны зам хэрэггүй юм. Тэр хурдны замаа тойруулж тавь.
1 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2023/12/15
МАНгаснууд үүнийг хийж чадахгүй, Дарханы зам яалаа
6 | 1 Хариулах