Нүүр, гар, хүзүүний арьс, ер нь арьсанд тулгардаг асуудлын дийлэнх хувийг нар, салхи, агаарын чийгшил, температур гэх мэт гаднын нөлөөтэй шалтгаан эзэлдэг гэдэгтэй уншигч та санал нийлэх биз. Үүнтэй холбоотойгоор, хэзээ нэгэн цагт танд дараах бодол төрж байсан уу?
Монгол орон эрс тэрс цаг ууртай. Энэ нь дараах судалгааны үр дүнгээр батлагдана.
Товчоор хэлбэл, хүчтэй салхи, хуурай агаар, хурц нар 3 Монголд амьдардаг хүмүүсийн арьсны асуудлуудын гол шалтгаан болдог. Тийм ч учраас бид нийтлэлээ “Монголд тохирдог ...” гэж тодотгосон юм.
Монос Косметик ХХК нь Монгол орны цаг уурын хүний арьсанд үзүүлэх нөлөөлөл болон Монголын цаг уурт тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүн ямар үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг судлан дээрх 3 “аюулыг” тодорхойлж, тэдгээрийн эсрэг бүтээгдэхүүнийг Солонгосын New&New лабораторитой хамтран хөгжүүлж, 1997 онд анх үүсэж байсан 26 жилийн түүхт Биомон брэндийнхээ орц найрлагыг шинэчилжээ.
Шинэчлэгдсэн “Биомон”-нд арьс арчилгааны салбарт тренд болж буй хамгийн үр дүнтэй орц найрлагууд болох ниацинамид, олон төрлийн пептидүүд, бакучиол, центелла азиатика ургамлын ханд зэргийг агуулснаас гадна уламжлалт орц болох гүүний саам, барагшуныг мөн багтааснаараа онцлогтой.
Шөнийн тос
Дээрх судалгаагаар Монголын цаг уурын нөхцөлд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн бол ШӨНИЙН ТОС гэдгийг баталгаажуулсан. Шөнийн цагаар бидний арьс тайван байдалд шилждэг ба энэ үед арьс өөрийгөө нөхөн сэргээж, гуужуулдаг. Яг энэ үед нь шөнийн тосоор дамжуулан нэмэлт тэжээл, шаардлагатай эрдэс бодисоор хангаж өгснөөр хурц нар, хуурай агаар, хүчтэй салхи зэргээс үүсэх асуудлыг шийдэж өгдөг. Биомон брэндийн 2 төрлийн багц нь шөнийн тосыг агуулсан байдаг.
Чийг түгжигч
Монгол орны хуурай уур амьсгалд арьсны чийгшил богино хугацаанд, их хэмжээгээр алдагддаг тул шинэчлэгдсэн БиоМонд чийгшүүлэгч тосны чийгийг барьж, түгжих үүрэгтэй occlusive орц найрлагыг импортын бүтээгдэхүүнүүдээс илүү хувиар оруулж өгсөн. Ингэснээр, БиоМон ижил төрлийн бусад бүтээгдэхүүнээс илүү арьсны чийгийг арьсанд маш сайн түгжиж өгөх юм.
Бас нэгэн давуу тал: Дахин цэнэглэдэг савлагаа
“Биомон” брэнд бүтээгдэхүүний орц найрлагаа шинэчлээд зогсохгүй савлагаагаа шинэ дизайнтай болгож, тос дууссаны дараа дахин цэнэглэх боломжтой болгосон нь хэрэглэгчдэд хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдэл болжээ.
Бүтээгдэхүүний үндсэн үнэ 49.800₮. Дахин цэнэглэх рефилл бүтээгдэхүүн 35.000₮. Ингэснээр, 2 дах худалдан авалтаасаа худалдан авалт хийх бүрдээ 14.800₮ хэмнэнэ. Жилдээ 3 удаа худалдан авалт хийдэг гэж үзвэл жилд 44,400₮ хэмнэнэ. Шинэчлэгдсэн Биомоны савыг багадаа 5 жил ашиглах боломжтой бөгөөд энэ хугацаанд нийт 222,000₮ хэмнэх нь байна. Багц бүтээгдэхүүн буюу 4 ширхэг бүтээгдэхүүнээр бодвол 1 удаагийн худалдан авалтад 59.200₮, жилд 177.600₮, 5 жилд 888.000₮-ийн бодит хэмнэлт хийх боломжтой.
Тиймээс, та рефил бүтээгдэхүүнийг авах тоолондоо мөн тооны гаднах сав хаягдаж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах нь.
Дэлхийн дунджаас 2 дахин хүчтэй салхитай, чийгшил багатай, жилийн тал нь нартай байдаг, нэг өдөрт жилийн 4 улирлын шинж чанарыг мэдрэх боломжтой өвөрмөц хэдий ч эрс тэс уур амьсгалтай Монголд амьдардаг Монгол гэлтгүй, гадаад бүсгүйчүүлийг арьсаа арчлахдаа орц, найрлагаа бүрэн шинэчилсэн, шөнийн тостой, чийгийг таны арьсанд илүү удаан түгжих, бас дахин цэнэглэдэг савлагаатай, байгальд ээлтэй болсон шинэ “БиоМон”-оо туршиж, хэрэглээрэй. Арьсны аливаа асуудлыг “БиоМон”-оор шийдье.
Шинэчлэгдсэн “БиоМон”-ыг хаанаас авах вэ?
Монос эмийн сангийн Улаанбаатар болон 21 аймгийн бүх салбар болон GGI beauty-ийн салбаруудаас авах эсвэл www.emonos.mn сайтаар захиалан, хүргүүлэн авахаас гадна сонголтоо хийхээс өмнө борлуулалтын цэгүүдэд байршсан тестер бүтээгдэхүүнүүдийг авч, туршиж үзэх боломжтой.