ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Чанасан махны уурыг гаргалгүй идвэл харшилдаж, хор болно

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өдөр тутмын идээ ундаандаа дан дангаар нь хэрэглэхэд хэвийн хэдий ч хамтад нь хэрэглэвэл найруулсан хор мэт биеийг хямраадаг хоол хүнсийг мэдэхгүйгээсээ болж хэрэглэж байгааг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(НЭМҮТ)-өөс сэрэмжлүүлж байна.

Тус төвөөс хүмүүсийн буруу хэрэглэх нь элбэг зарим хоол хүнсийг танилцуулсныг хүргэе.

Тухайлбал 

  • Хонины элгийг чинжүүтэй хамт идэж болохгүй.
  • Сам хорхойг гахайн махтай хамт идэж болохгүй.
  • Чанасан махны уурыг гаргалгүй идвэл харшилдаж хор болно.
  • Түүхий махыг тараг тэргүүтэн цагаан идээ, архи мэтийн исгэлэн зүйл, гурил зэрэгтэй ойрхон байлгавал бие биедээ уур нь шингэх учир хэрэглэвэл хор болно.
  • Загасны мах, сүү хоёр үл зохилдоно.
  • Тахианы өндөг, загасны мах үл зохилдоно.
  • Гүүний сүүг загасны махтай хамт идвээс бэтгэрнэ.
  • Исгэлэн идээний зүйлийг түүхий сүүтэй хамт идэж болохгүй.
зураг