Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын намрын нэгдсэн чуулган хуралдана.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-2023” арга хэмжээ зохион байгуулагдана.
Улаанбаатар чуулгын үүдэнд
10:00 цагт Монголын Ардчилсан Холбооноос хэвлэлийн эрх чөлөө, цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.
"Blue Mon" барилгын нэгдүгээр давхарт
10:00 цагт "Сонгуулийн дата өгөгдлийн судалгааны ач холбогдол" сэдвээр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өгнө.
МУИС-ийн дугуй танхимд
08:30-17:40 цагт Дэлхийн хөрсний өдрийг тохиолдуулан “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2023” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ хүрээнд хөрсний бохирдол, газар ашиглалт, хүрээлэн буй орчны асуудлаар мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж, санал солилцоно.
Гаалийн ерөнхий газарт
11:00 цагт Гаалийн ерөнхий газарт Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр КАИС буюу гаалийн автоматжуулсан мэдээллийн системийг өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлж дууссаны хаалт болно.
Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн байранд
11:00 цагт ОХУ-ын Элчин сайд тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, судлаачид болон МУ-д суралцаж буй ОХУ-ын судлаач оюутнуудтай уулзана. Мөн хоёр улсын эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны салбар дахь эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!