ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх тунхаглалд Монгол Улс нэгдэн орж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 12 дугаар сарын 1-ний өдөр үг хэллээ.

Түүний хэлснэ үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


“Эрхэм хүндэт Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна.

Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Энэхүү хүнд хэцүү цаг үед гаргасан Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.2 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай.

Энэ их зардал, мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их хэмжээний ахиц дэвшил гарч, хүн төрөлхтний хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ.

Эх байгаль, хүн төрөлхтөн зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Та бид хэзээ ч мартаж болохгүй.

Эрхэм хурлын дарга аа,

Монголчууд бид эрт дээр үеэс сав, шим ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнцийн ариусал, ухамсарт үйлдлээс хамаарна хэмээн үзэж, эх дэлхийтэйгээ зохицон амьдрах, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага, сэтгэлгээг өсөх наснаас нь үр хүүхдүүддээ төлөвшүүлэн сургаж ирсэн сайхан уламжлалтай.

Орчин үед техник технологи эрчтэй хөгжиж, хүний амьдралд гүн гүнзгий нэвтрэхийн хэрээр бидний үр хүүхэд амьд байгалиас алсран холдож байна.

Иймээс бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ улс үндэстэн бүр өөр өөрсдийн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт арга ухаан, мэдлэг чадварыг бага балчраас нь сэтгэл зүрх, оюун санаанд нь суулган, эх байгалиа хайрлан хамгаалах үйл хэрэгт бие сэтгэлээрээ оролцдог дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээний амжилтын түлхүүр нь хүн бүрийн зөв хандлага, идэвхтэй оролцоо, улс үндэстэн бүрийн хичээл зүтгэл, үүрэг хариуцлага, улс төрийн манлайлал юм.

Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам багасаж, нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг НҮБ-ын сүүлийн үеийн судалгааны тайланд анхааруулсан байна.

Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүгийн ангал хавцал үүслээ” хэмээн тодорхойлсныг бид анхаарч үзэх учиртай.

Дэлхийн улс орнууд эх дэлхийнхээ сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр нэгдэн нийлж, хүсэл зорилгоо хамтатган, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадах аваас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл бодит биеллээ олж, тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэглээ болон замхрахаас сэргийлж чадна.

Монгол Улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо ханган хэрэгжүүлэх хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”, “Ногоон таксономи”  зэрэг баримт бичгүүдийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн баталсан дэлхийн анхдагч улсуудын нэг болсон.

Энэ хүрээнд Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” зэрэг харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.

Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой.

Тиймээс энэ удаагийн бага хурлаас гарах “Уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх тунхаглал”, “Тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо ба уур амьсгалын үйл ажиллагааны тухай Эмиратын тунхаглал“ санаачилгуудыг Монгол Улс сайшаан дэмжиж, нэгдэн орж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Цаашлаад дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтоо ханган хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг дэмжиж, бодит үр дүнд хүрэх асуудал нэн чухал байгааг цохон тэмдэглэж байна.

Эрхэм хурлын дарга аа,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газраас 2022 онд гаргасан тайланд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд охид, эмэгтэйчүүд илүү их өртөж байна хэмээн дурджээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байна.

Мөн 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Түүнчлэн Монгол Улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгахад таатай байна.

Мөнх хөх тэнгэрийн орон тал нутгийн манай сайхан улсад зохион байгуулагдах эдгээр чуулга уулзалт, арга хэмжээнд эрхэм хүндэт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

Хүн байгаль хоёр хүйн холбоотойг үргэлж санаж, эх болсон байгаль дэлхийгээ  авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө Монгол Улс дэлхийн улс орнуудын хамтаар бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАХА
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [108.31.205.203] 2023/12/3
Тэнсэн ялтай, цэргийн сургууль төгссөн бага дарга Хүрэлсүх ерөнхийлөгч, Бэрс хувийн сургууль төгссөн Оюун-Эрдэнэ ерөнхий сайд, Орхон сургууль төгссөн Нямбаатар хотын захирагч. Гайхалтай.
3 | 2 Хариулах
Гунигт Ояануудаа дурсахуй [77.24.7.205] 2023/12/3
Энэ гуравт асуудал байгаа юм биш. Цаад асуудалын бид олж харж чадахгүй байна. Хүн нь Харвард төгсөнө үү, Орхон төгссөн байна уу падлийгүй. Уучлаарай цаад систем нь ийм. Ардчилал гэж байгаа боловч бид 30 жил зүүн төвтэй халамжийн системтэй нам сонгож ирсэний л үр дүнд. Бүхэлдээ авилга системтэй гэсэн үг. Хүн нь мянга сайхан боловсролтой эрдэмтэй байгаад ч намын бодлого нь гол. Ерөөсөө Монголд анхнаасаа ардчилал байгаагүй, бид Соц үеийнхээ бодлогоор л яваад байна гэсэн үг. Одоо л яг Ардчилалын цаг ирж явна
2 | 1 Хариулах
Come on!!!!! [66.181.191.155] 2023/12/3
boldog bol ene huuk oyuk llruudiig alaad idechih ymsan
1 | 0 Хариулах
Come on!!!!! [66.181.191.155] 2023/12/3
huuk zailaaaai. oyuk gesen hoshnogo doloogchtoi medrel huur. ene hoyr hetii gedeg gants l aimag Mongold baidag gj boddog. hamag tusuwiin munguu hentii ruu tsutgadag. archaagui huuruud. Mongoliin turd baigaa bol Mongoliig buheleer ni harj shiidwer gargah heregtei bolohoos ingej daraa jiliin songuuliin ym bodoj shiidwer gargah eosgui. harhaas durgui hurgesen archaagui huuruud
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.212] 2023/12/3
Еөк нь тэнд худлаа том бүлтрэх зуур энд эх оронд нь ард түмэн ташраараа утаанд угаарьтаж үхэж дуусаж байна дөө.
4 | 0 Хариулах
Come on!!!!! [66.181.191.155] 2023/12/3
huuk bol bandaash. baastai bandaash uur yu ch bish. oyuk hej bas neg hoshnogo doloodog nuhur baigaa. ter baastai bandaash dolooj turd garsan hulgaich
1 | 0 Хариулах
Зочин [130.132.173.123] 2023/12/3
Utaagaa arilgaj chadahgui baij olon ym buu hutsaa
5 | 0 Хариулах
Come on!!!!! [66.181.191.155] 2023/12/3
yag unen. huuk llr
2 | 0 Хариулах
Haha [202.126.90.153] 2023/12/2
Manuud ugaartaj baasandaa jivj tugjirch mashiniihaa ugaart hordoj tsahilgaan stants chadlaa diulehgui turiin ordon ni hulgaichdaa diilehgui bhad iim l tengeriin yum yarij yavnadaa.
3 | 0 Хариулах
Haha [202.126.90.153] 2023/12/2
Malnuudiig yaydaa
4 | 0 Хариулах
зочин [202.9.46.249] 2023/12/2
Ярисан бүхнийхээ эсэргийг Монголд хэрэгжүүлж байна.
6 | 0 Хариулах
Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх [185.93.183.254] 2023/12/2
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ёрынхулгайч хочтой Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбумын БАНКНЫ хамгаалагчдын ард нуугдсан хулгайч
2 | 0 Хариулах
Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх [185.93.183.254] 2023/12/2
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ёрынхулгайч хочтой Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 тэрбумын БАНКНЫ хамгаалагчдын ард нуугдсан хулгайч
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.21] 2023/12/2
Жинхэнэ онигоо гэж үүнийг хэлэх байх.
4 | 0 Хариулах
зочин [66.181.185.82] 2023/12/2
Улаанбаатарынхаа утаатай тэмцэж дийлэхгүй байж юун дэлхийн цаг агаарт санаа зовно вэ? Юун ч их хурал хийх амлалт авдаг юм бэ дээ, 7 хоног бүр төрийн ордондоо хурал зөвлөгөөн хийгээд л байдаг, хийгээд л байдаг, гарт баригдах, хүдэнд үзэгдэх ямар үр дүн гарч ард иргэд биднийгээ гийгүүлэв, тоо баримт байвал хэлээд өгөөч. Дэлхийн хамгийн бохир агаартай нийслэлээр Улаанбаатар тодрох ойлгомжтой байхад.
6 | 0 Хариулах
North [46.114.231.39] 2023/12/2
Энэ нэг үгийн хэн бичиж өгдиймдээ чообоос
4 | 0 Хариулах
зочин [66.181.190.47] 2023/12/2
Дэлхийн утаанаас Улаанбаатарын утаа арай байна аа Малын өтөг бууц хаа сайгүй асгачихсан хүлэмжийн хий үйлдвэрлээд байдаг. Ам ажил зөрөхгүй шүү
4 | 0 Хариулах
Guest [139.5.219.196] 2023/12/2
Аая манай хүүк холбоо үг хэлж чаддым байшд.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.169] 2023/12/2
Muu llr
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.141] 2023/12/2
Агаарын бохирдлоор тэргүүлэгч Монгол Улс гээд нэг илтгэгч нь хэлчихдэггүй юм байх даа
4 | 0 Хариулах
Зочин [139.5.216.101] 2023/12/2
Poprood yahav utaagaa yalah yu bolov
3 | 0 Хариулах
Зочин [174.192.66.66] 2023/12/2
Utaanbaatariin uugaartuuldag shahmal tvlshnii ezen mini chaaldaa
5 | 0 Хариулах
№-" [203.217.139.240] 2023/12/2
Юу солиороод бган бэ. Таныг наанаа цэвэр агаар амьсгалаад явж бхад бид энд Хүкэртийн хөндийдөө угаартаад бж бн
9 | 0 Хариулах
Зочин [43.254.59.146, 112.137.170.20] 2023/12/2
Ам, ажил хоёрын зөрүүгийн ангал хавцал гэдэг чинь Монголд л их байна. Тэрбум мод гэчихээд байгаа модоо хайр гамгүй огтчиж түлдэг, өт хорхойд идүүлж устгадаг, хулгайгаар мод бэлтгэдэг, авилгачид баяждаг, өнөө тарьсан гэх моднууд нь ургадаггүй үхдэг, жил бүр мод тарих сэдвээр шоу хийдэг, мөнгө иддэг. Утааны эсрэг гэж хэдэн тэрбум доллар өчнөөн жилд зарж идлээ. Ямар ч үр дүнд хүрсэнгүй. Шахмал гэх түлшийг хийх гэж өчнөөн мөнгө зарлаа. УБ-Өмнөговийн замыг нүүрс тээсэн машинууд эвдэж дууслаа. Хийсэн түлшинд өчнөөн хүн угаартаж үхлээ. Улаанбаатар тэр чигээрээ хордож дууслаа. Дэлхийн дээд хэмжээний чуулганд үг хэлэх яахав ээ, Монголд байгаа асуудлаа шийд!
12 | 0 Хариулах
Зочин [66.181.176.27] 2023/12/2
Угаартаж үхлээ сэтгэлгүй [хориотой үг] минь
10 | 0 Хариулах
Зочин [114.156.151.193] 2023/12/2
Эхлээд Утаанбаатараа хүний аминд хөнөөлгүй болгосны дараа олон улсын индэрт уур амьсгал, эрүүл мэндийн тухай үг хэлмээр байна, жаргалтай ерөнхийлөгч минь
8 | 0 Хариулах
Зочин [66.181.191.246] 2023/12/2
Таны утаагүй түлшэнд угаартаж үхлээ President.
12 | 0 Хариулах