Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүүхээс Ж.Соронзонгийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангаагүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй Боловсрол, Шинжлэх Ухааны(БШУ) сайдыг хариуцагчаар татсан шүүх хурал өчигдөр болсон байна.

Шүүхийн эх сурвалжийн мэдээлснээр тус сургуулийн захирал асан Ж.Соронзон шүүхэд БШУ-ны сайдын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэргийн шүүхээс түүний нэхэмжлэлийг хангаагүй байна. Уг шийдвэрийн талаарх шүүгчийн дэлгэрэнгүй тоймыг ирэх долоо хоногт шүүхийн сайтад байршуулахыг мэдээлэв.

Түүнчлэн Ж.Соронзон нь уг асуудлаар Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг хариуцагчаар татаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг энэ сарын 6-нд хэлэлцэхээр товложээ.