Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй шүүх хурал товлогдсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд холбогдуулан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Шүүх зургаадугаар сарын 29-нд хэрэг үүсгэж, уг нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурлыг 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны 09:30 цагт товлосон байна.
Түүнийг Үндсэн хуулийг үл хүндэтгэн хүний эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргаж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр олон нийтэд танилцуулж байсан юм.
Ингээд тухайн сардаа Сангийн сайд асан Б.Болорыг тус сургуулийн захирлаар томилсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!