• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

НПГ: Иргэн Ж.Соронзонд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Ж.Соронзон хил давах гэж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулж асуув.

"Тус прокурорын газраас иргэн Ж.Соронзонг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Уг хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаад, шүүхэд шилжүүлэх санал гарган ирүүлснийг одоо прокурор хянаж байна.

Прокуророос Ж.Соронзонд “Монгол Улсын хилээр гарахыг” хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг 2022 оны аравдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч шүүхээс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзэж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Иргэн Ж.Соронзон гадаад улсад зорчих талаар хэрэгт хяналт тавьж буй прокурорт албан ёсоор мэдэгдээгүй байна" хэмээн тайлбарлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
БУРУУ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.18.254] 2023/3/14
Manaihan hiisen buteesen negnee hezeej deesh gargahgvi e . hun boloh bagaasa humuujliig olgoj zaddag l bagsh gabiya ni ter
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.185] 2023/3/14
Ж.Соронзон бол Монголын боловсролын салбарт хийсэн , бүтээсэн бодит зүйлтэй, ард түмний үр хүүхдийг хүмүүжүүлэхэд онцгой гавьяатай нэгэн.
1 | 6 Хариулах
Зочин [64.119.25.250] 2023/3/14
Койны залуучууд, энэ хүн 2-т өөр хандаад байгаа юм уу? Шалтгаан нь юу вэ?
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.90] 2023/3/14
Монголын шүүх ийм л муугийн муу байгаамдаа
0 | 0 Хариулах
Irgen [192.82.85.11] 2023/3/14
Shuugch Ene avgaig yvulchihlaa daa.
1 | 0 Хариулах
zochin [66.181.178.217] 2023/3/14
Лүндэндорж нь арга зааж өгсөн байна
2 | 0 Хариулах
kkk [103.57.93.204] 2023/3/13
За тэр авгай яах вэ чипак ш дэ харин Лундэндорж гэж жинхэнэ рецидив бн ш дэ
3 | 2 Хариулах
Уншигч [66.181.190.221] 2023/3/13
Орос руугаа зугатааж дээ, жинхэнэ оросууд нь эх орноосоо зугатааж дүрвэж байхад мань суурин төлөөлөгч нар орос руу зугатаах гэж.
8 | 1 Хариулах
Зочин [64.119.24.133] 2023/3/13
Нөхөр Лүндэндорж нь шүүгчдийг атгасан хэвээр үү
9 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2023/3/13
Хийсэн хэрэг нь тодорхойгүй хүнийг ямар ч шалтаангүй 30, 30 хоногоор нь хориод байдаг. Хийсэн хэрэг нь тодорхой /цагдаа нь ч чааваас илэрүүлээгүй нэг л сэтгүүлч бүгдийг нь мад тавьсан/ байхад арчаагүй юм аа. Шүүх, Цагдаад итгэх итгэл үнэхээр алгаа.
13 | 0 Хариулах
Зочин [192.82.87.11] 2023/3/13
Энэ бол Монгол юм
12 | 0 Хариулах
Зочин [66.181.177.12] 2023/3/13
Лүндэндаржаагийн л хийж бгаа ажил биз!!! Цус ойртцон чүүх чагдаа борхоор гэцүүү еэээ!!!!
9 | 2 Хариулах
Зочин [86.94.146.236] 2023/3/13
өөрсдөө олигтой хүмүүс биш мөртөө нэг юм болохоор л ал, цаазла гээд орилж чарлаад унадаг фб-ийн зандалчдын үгээр хууль шүүх шийдвэр гаргах юм уу?! Бусдын хэр хүндэд халдаж, хүнийг цахимаар ялладаг зандалчидтай хатуу тэмцье!
7 | 13 Хариулах