• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"17 хүүхдэд тариа хийх явцад процедурын алдаа гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Яармагийн Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлэгт 4 сартайгаас 12 насны 17 хүүхдэд хийсэн тариа ямар учраас урвал өгсөн байж болох талаар тус эмнэлгийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Тус эмнэлгийн дэд захирал У.Цэвэгмид "Хүүхдүүдийн тандалтад үндэслээд тарианы стандарт алдсан байх магадлалтай гэж үзэж байна. Чанарын алба хурал хийгээд сувилагчид хариуцлага тооцохоор болж байна.

Гурван өөр төрлийн антибиотик болох ампициллин, амоксиклав, цефтриаксон тариаг хүүхдүүдэд хийсэн. Эдгээр хүүхдүүд 4-5 хоногийн өмнө сорил тавиулж, уг тариануудыг хийлгэхэд ямар нэгэн урвал үзүүлээгүй. Өчигдөр 22:00 цагийн тарианд асуудал үүслээ.

Тариануудын дуусах хугацаа 2024 оны хоёрдугаар сар. Хүүхдүүдэд буруу тариа хийгээгүй, тарианы дээжийг хадгалсан.

Эмнэлгийн зүгээс хүүхдүүдийн биеийн байдлыг насанд хүртэл нь хянахаар эцэг, эх асран хамгаалагчдад нь амлалаа. Шөнө 02:00 цагт авсан шинжилгээгээр тариа хүүхдүүдийн аминд халтай байдал нь хэвийн. Тиймээс дараагийн цагийн тариаг өөрчлөөд байна. Эдгээр хүүхэд нь 4 сартайгаас 12 насныхан. 

Найруулсан тариан дотор ямар бодис байгааг гаднаас нь хараад мэдэх боломжгүй тул шинжилгээгээр тодорхой болно. Уг тариануудыг 0.9 процентын натри хлоридоор найруулах ёстой. Тариаг хийлгэх хүний дэргэд харуулж задалдаг. Сувилагч эмчийн заавраар тариа хийдэг. Тухайн тариаг хийсэн сувилагч улсад 20 гаруй жил ажилласан" хэмээн ярилаа.

Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлгийн Стратеги бодлого төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Ц.Тулга "Ямар нэгэн байдлаар тариа хийх явцад процедурын алдаа гарсан байх магадлалтай гэж үзэж байгаа.

Хүнд тариа хийхэд Монгол Улсын стандартыг мөрддөг. Энэ стандарт 17 хүүхдэд тариа хийхэд зөрчигдсөн учир урвал өгсөн гэж үзэж байгаа. Тухайн тасгийн 21 дэх хүүхдэд тариа хийж байх үед түрүүчийн хүүхдэд урвалын шинж илэрсэн байгаа юм. Ингээд тариа хийх явцыг зогсоосон. Уг тасагт 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан.

Манай эмнэлэгт эмчлүүлж буй 400 орчим хүүхдэд яг энэ гурван тариаг 22:00 цагт хийсэн, ямар нэгэн урвал өгөөгүй.

Тариаг 0.9 процентын натри хлоридоор найруулж, үйлчлүүлэгчид тариа болон хугацааг харуулах ёстой. Энэ процедур дунд алдаа гарсан байх магадлалтай гэж үзээд байна.

Хүүхдэд уян зүү ашиглаж, тариа хийдэг" гэв.

Тус эмнэлэг 121 сувилагчтай. Эдгээр сувилагч хэвтэн эмчлүүлж байгаа 400 орчим хүүхдэд үйлчилж байгаа аж. Сувилагч нар ачаалалтай ажиллаж байгааг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
БУРУУ
10
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
XD [80.233.47.123] 2023/11/26
PSDA ТЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХААНА БАЙГААМ БЭ? ЁООО НӨГӨӨ ЭНЭ УЛСАД ХЯНАЛТ УДИРДЛАГА ГЭЖ БАЙНА УУ ЛЛР ГЭЖ
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.13] 2023/11/25
Худлаа шаагаа д л бхын
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.132] 2023/11/25
Монголд АШяУИС байсаар байтал этүгэн, монос юу юу ч гэнэ үү 10 гаран анагаахын салбарын их сургууль бдаг гээ биз дээ. Ёстой аймаар тоо шүү. Маш чанартай цөөхөн хүн эмч болмоор бх юм даа. Энэ олон хэрэггүй сургуулиудаа хаагаач дээ. Бас эмийн сангуудаа цэгцлээч ээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.38] 2023/11/25
Эм эмийн зүйлсийн бизнесс замаа алдсөөн! Эмнэлэгүүдэд битүү шахцын билээ…голдуу УИХ гишүүд сайд дарга нарын гэр бүлээс эрхэлдэг гэсэн баттай мэдээллүүд байгаа. Манай сан үүнтэй шийдвэртэй тэмцдэг, групп байгаа! За сүлжээний наймаачдаа, хуурамч хаягтай хэдэн дэлдгэрээ! Надаар оролдох яахвээ би та нарын түвшин биш…наад хийсэн үйлдлийхээ хор горыг өөрсдөө харцгаа… Жич: тултал гүүрлээд өгөөрэй ард түмээн, учир нь золиос нь та нар та нарын хайртай үрс!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.38] 2023/11/25
ХОХИРОГЧИЙН ӨВӨӨ: Хүүхдийн минь биеийн байдал тааруухан, таталт өгөөд байна
1 | 0 Хариулах
zochin [66.181.190.21] 2023/11/24
ardiin namiin nowshnuudiin hiij bgaa ajil, 17udaa aldana gj yu bsiin.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.132] 2023/11/24
ЭЕШ босго оноог нэм үнэхээр сул сэхээтэн, мэргэжилтэн бэлдэж бна. Тэр олон их сургуулиа коллеж мсүт болго.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.132] 2023/11/24
Хаа хамаагүй сурлага муутай хүүхдүүд сувилагчийн сургуульд сургаад. Тариа найруулахад ядаж пропорци мэдэх шаардлагатай. ЭЕШ босго оноогоо нэмээч ээ. Муу эмч, сувилагч, багш болж тоглоод л хүн алах ажил хийх юмаа. Нүгэлтэй юм.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.132] 2023/11/24
Цэрэг арми нь ч бас чадваргүй алуурчид.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.178] 2023/11/24
Эмч, сувилагч нарын цалин бага тул олигтой хүмүүс эмч, сувилагч болох нь цөөрөөд л байгаа. Яваандаа ийм үзэгдэл өдөр бүр гарч, та бүхэн дасан зохицох болно.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.64] 2023/11/24
ХАРИУЦСАН САЛБАР НЬ ХАРИУЦЛАГА АЛДАЖ, ӨВЧТӨНӨӨ “АЛАХ”-ААС НААГУУР ЮМ БОЛЖ БАЙХАД ТӨРСӨН ӨДӨР ТЭМДЭГЛЭЖ, НАРГИЖ СУУХААСАА ИЧДЭГГҮЙ ЮМ УУ, С.ЧИНЗОРИГ САЙД АА
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.231] 2023/11/24
nairuulsan tarianiii us chini asuudaltai yum bishuu ,manai 0,9 chini reaktsi ih ugdug biz dee
0 | 0 Хариулах
Бакцин алаад байна алаад байна 😈 [79.117.95.189] 2023/11/24
Бейл Гейтс шулмын хүүхдүүд нь нэг ч бакцин хийлгэж байгаагүй гэж байгаа 😈 Ковидын бакцин хийлгэхийг шаардаж байсан эмч нэртэй малнуудыг бүгдийг нь өчиггүй цаазлах хэрэгтэй юм.нялх хүүхэд болон бүх насны хүмүүс бакцинаас болгоомжил!!! дижитал паспортоос болгоомжил.Албан хүчээр хороо шахдаг болно шүү ‼️
1 | 4 Хариулах
Zochin [202.126.88.195] 2023/11/25
Ta seks hiihdee belgevchee sain hereglej baigaarai, teneguud ni tsuurj l baig hhe
0 | 1 Хариулах
Бакцин алаад байна алаад байна 😈 [79.117.95.189] 2023/11/24
Нялх хүүхэд төрөхдөө байгалиасаа заяасан хамгаалалттай гардаг.бакцин хийснээс болж аутизм гм өвчнүүд үүсээд байна.элитүүд нэртэй золбирсон шулмуудын хорт план нь бакцинаар хорлож цөөрүүлэх! Зөвхөн ковидын бакцинаас болж дэлхийн бүх улсад гэнэтийн үхлүүд хорт хавдрууд аймшигтай ихэссэн байгаа 😈
1 | 3 Хариулах
Зочин [66.181.161.64] 2023/11/24
❗️❗️❗️ 17 биш 21 хүүхдийг тарьсан байна. Сүүлийн хүүхдээ тарьж байхад нь эхэнд тарьсан хүүхэд реакци өгч, ар араасаа хүүхдүүд бөөлжиж, татаж эхэлсэн гэдгийг эмнэлгийн Орлогч дарга нь хэллээ. Тарианы улмаас Сэхээн амьдруулах тасагт шилжсэн хүүхдүүдийн бие сайжраагүй байна гэлээ🙏🏻🙏🏻🙏🏻
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.64] 2023/11/24
Соёл иргэншлийн дээвэрт гарчихсан Австри Швейцари гэх орнуудад сувилагч өвчтөнд тариа хийх эрх байдаггүй, гагцхүү эмч хийнэ. Учир нь тариа бол эмчилгээ, сувилагч хүн эмчилгээ хийхгүй! ТАРИАНЫ СУВИЛАГЧ гэж хоцрогдлоо арилгах ёстой ЭМ сайдаа, ОУ-стандарт зөрчөөд байна!
6 | 1 Хариулах
Зочин [5.45.98.162] 2023/11/24
Хятадад хийсэн тариаг авахаа болих хэрэгтэй.жоохон үнэтэй тусах ч Япон,Солонгосоос ав.
11 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2023/11/24
Ар араасаа олон асуудал дагуулсан энэ засгийн нас гүйцэж байж иргэд ард олны амь нас эрүүл мэнд баталгаатай болох байхөө. Арай л дэндлээ. Цөөн хэдэн албан тушаалтан халсан болоод туг тахиад үлддэг арга бурханаас хүртэл цээр үзүүлж байна
2 | 0 Хариулах
эмнэлгийн удирдлага, ЭМГ нь хариуцлага хүлээх ёсто [66.181.160.91] 2023/11/24
17н процессийн алдаа гэж байхгүйлдээ, ерөөс ийм зүйл хэвийн үзэгдэл болчихсон хугацаа дуусаж байгаа, хэрэглээнээс гарсан эмнүүдийг эмнэлэгүүдэд шахдаг МАНай хулгайчуудын бүлэглэл бий болчихсон, жил бүр өчнөөн хүүхэд эндэнэ ямарч хариуцлага байхгүй. тэгэсгээл өнгөрдөг. эм шахахын тулд шахааны эмчилгээ хийдэг, нэг ёсны хууль бус эм тариаг МАНай улсын эмнэлэгүүдийн удирдлагуудаар дамжуулан шахдаг бизнес бий болчихсон байгаа хэнч шалгадаггүй шалгах ёстой байгууллага нь хүртэл энэ бизнест хутгалдчихсан.
17 | 0 Хариулах
Зочин [202.9.40.178] 2023/11/24
Мангаруудыг толгой дээрээ залаад өрлүүлж байгаа хонь шиг номхон байх тавилантай ард түмэн. Гохь нь. Хүртэх ёстойгоо л хүртэж байгаа нь энэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.54] 2023/11/24
Тариаг маш хурдан огцом шахсан бх да
6 | 1 Хариулах
Зочин [5.45.98.162] 2023/11/24
Олон хүүхдэд хийж байгаа болохоор тэгсэн байх магадлал байгаа.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.184.152] 2023/11/24
Өвчтөний дэргэд задалж тарьдаг гээд хамгаалаад байх шиг. 4 сартай хүүхэд уншаад мэдэж шалгаад байдаг болох нь.
3 | 3 Хариулах
З [202.21.121.133] 2023/11/24
Асран хамгаалагч нь мэдээж хамт байгаа ш дээ
2 | 1 Хариулах
Зочин [202.131.232.101] 2023/11/24
4 sartai huuhed yadiin gantsaaraa hevtej bdiimu?
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/11/24
Жижиг үсэгтэй, харагдахгүй, үсрээд 2 с болоод авчихдаг. Харж амжаагүй байхад.
0 | 0 Хариулах
зочин [66.181.185.82] 2023/11/24
"Хүүхдүүдийн биеийн байдлыг насанд хүртэл нь хянахаар эцэг, эх асран хамгаалагчид нь амлалаа" гэнэ үү? Хүүе ээ эмнэлгийн дэд захирал ийм том эрх мэдэлтэй байдаг юм уу? Эсвэл сурвалжлагч андуурч бичив үү?
11 | 1 Хариулах
Зочин [202.21.96.164] 2023/11/24
anduurch bichsen bailgui gej naidnam
1 | 0 Хариулах
Зочин [104.28.84.84] 2023/11/24
Ингэж хэлэх нь хэлсэн, хэт том амлалт өгөх юм, бараг биелэх боломжгүй
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.161] 2023/11/24
энэ эмнэлэг их хариуцлагагүй тариагаа ч хийж чадахгүй 2 настай хүүхдийн судас хагалаад гарыг нь улаан нялга болгочихсон байсан ш дээ.
7 | 1 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/11/24
Хүүхдүүд мяраатай болохоор судас олох хэцүү байх.
1 | 0 Хариулах
зочин [202.131.245.69] 2023/11/24
нэг сувилагчид 3-4 хүүхэд ногдож байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.217] 2023/11/24
Нялх үрсийн эмчилгээнд ямарч алдаа байх ёсгүй шүү , ЭМЯ эмч сувилагч нар даатогтмол сургалт , шалгалтаа хийж баймаар юм
5 | 0 Хариулах
Зочин [66.181.185.161] 2023/11/24
сувилгагч ийм эрх мэдэл байхгүй ээ. удирдлагатай нь ярь.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.185.161] 2023/11/24
эмийн бизнес ногоон автобуснаас дор. 10 нугалж зарна. бетагистин хилийн цаана 3к манайд 30к. баглаа боодол нь ямар ч сайхан биш яг л адилхан эм. индонез, пакистан, энэтхэгээс эм авчирч өндөр үнээр шахна. тал үнийг нь төсвөөс авна гээд. тэгсэн ч үнэтэй. brain active гээд 40к. эмнэлгүүд бол хугацаа нь дууссан л тариа хийж байгаа мэдээж. нэг эмнэлэг байгуулна дан арын хаалгаар хүн авна.
10 | 0 Хариулах
зочин [202.131.245.69] 2023/11/24
манай ээж эмч байсан. маш их ачаалалтай ажиллаж байсан ч өвчтөн бүрдээ завтай хүн шиг л хандаж эмчилдэг байсан. Дээхэн үеийн эмч нар бүгд шахуу ийм хариуцлагатай байсан даа. Тариа хийхэд их эмч заавал харж байдаг эсвэл хйидэг ёстой гэж тэр үед ярьдаг байсан.Одоо ч баахан даналзсан хоол эргүүлсэн хүмүүс л хаа сайгүй байна. Ядаж эмнэлэг, цагдаа, онцгой, багш, орон сууц, цахилгана, дулаан гээд үйлчилгээний ажилтнууд бусдаас илт ялгарч сайн ажиллах хэрэгтэй. тэгэж байж л цалин хөлс чниь баталгаатай нэмэгдэнэ. Түүнээс одоогийнх шигээ ажил хийгээд байна уу ялархаад байна уу гэсэн байдалтай байхад хэн санаа тавьж цлин нэмэх билээ.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.16] 2023/11/24
Yahaaraa 2024 onii 2 sar gesen barag hugatsaan duusaj baigaa ym taridag bainaa
8 | 8 Хариулах
З [202.21.121.133] 2023/11/24
Хугацаа нь дуусаагүй л бол дуусаагүй ш дээ
4 | 2 Хариулах
Зочин [202.179.21.192] 2023/11/24
Тийм л дээ, Гэвч өвчтөн хугацаа дуусах дөхөж буй юманд дургүй байдаг. Тэдний нүдэнд бараг хугацаа дуусах юмаа шахаж байгаа мэт харагдана. Дургүй. Захиалга нийлүүлэлт нь жоохон бодолтой байх ёстой.
1 | 1 Хариулах
Зочин [202.131.232.101] 2023/11/24
2024 onii 2 sard hugatsaa ni duusah taria 2024 onii 2 sard l hugatsaa ni duusdag bgaa shuu
4 | 1 Хариулах