ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Чаагий Чагнаа, Энхбаяр П.Ж, Гилийн тамга гэх нэртэй фэйсбүүк хаягаас үндэсний эв нэгдлийг бусниулах худал мэдээлэл нийтэлсэн"

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн ажлын албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-ын ахлах ажилтан В.Баасанхүү "Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд үндэсний эв нэгдлийг бусниулах, зэвсэгт үймээн дэгдээхэд чиглэсэн илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтэлж байна.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТЕГ-аас дараах мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хүргэж байгаа юм. 

  • 2023 оны наймдугаар сарын 30-нд Чаагий Чагнаа гэх нэртэй фэйсбүүк хаягаас “Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна” гэх илт худал мэдээллийг нийтэлжээ.
  • Есдүгээр сарын 13-ны өдөр Энхбаяр П.Ж нэртэй хаягаас “Казах иргэдийг хүмүүжүүлж, залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж, засаг төрийг эргүүлье” гэх агуулгатай худал мэдээлэл нийтэлсэн.
  • Есдүгээр сарын 13-нд Гилийн тамга гэх фэйсбүүк хаягаас “Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилалт хийгдэж байна. Энэ нь тус аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой” гэх агуулга бүхий илт худал мэдээллийг нийтэлсэн.

Энэхүү мэдээллийг Монгол Улсын иргэн Б гэгч нь удаа дараа нийтэлсэн болохыг тагнуулын байгууллагаас тогтоон илрүүлж, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах”, 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэж тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорын хяналтад шилжүүлээд байна" гэв. 

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь 50,000-1,300,000 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, 1-3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл заасан байдаг.

Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэг нь 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.

Үргэлжлүүлэн "Иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд хүн, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан аливаа худал мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэхгүй байх, албан ёсны эх сурвалжаас аваагүй мэдээлэлд итгэж, бусдад түгээн дэлгэрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Техник, технологи хөгжсөн өнөө цагт бусдын хаягаар мэдээлэх, хуурамч хаягаас нийтэд мэдээлэх зэрэг нь илрэх боломжтой болсон учраас “Би баригдахгүй, илрэхгүй” гэж хөнгөмсөг хандаж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя" гэдгийг ТЕГ-ын ахлах ажилтан В.Баасанхүү хэллээ. 

Энэ үеэр сэтгүүлчийн асуултад тэрбээр нэмж хариулт өгөв. 



Сэтгүүлч: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл болон хувь хүний фэйсбүүк хаягаас оруулсан мэдээллийг ялгах нь зүйтэй болов уу? 

В.Баасанхүү: Хувь хүн хувийн цахим хаягт нийтэлсэн мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээ болгож оруулж байгаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [185.220.101.55] 2023/11/25
Гэхдээ хятадуудад МУ-н иргэншил олгоод байгаа гэж дуулдах юм? хятадуудад өгсөн иргэний үнэмлэх дээр нь регистрийн дугаар байхгүй тул Монголчуудаас ялгарахгүй болгох гэж Монголчуудын иргэний үнэмлэхийг регистрийн дугааргүй болгож байгаа гэж дуулдах юм?
0 | 0 Хариулах
Загд [66.181.182.162] 2023/11/22
Ойлгомжтой Монголыг хорлох хаглах сонирхол ганцхан хулгайч женкод бий хулгайн мөнгөөрөө эд нарын цалинг өгдөг
1 | 1 Хариулах
Зочин [66.181.188.162] 2023/11/23
Баримт!?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.207] 2023/11/22
Худалч хормуудыг аваачаад хийгээд бай.сайн шалга
1 | 0 Хариулах
Ereeper [46.114.229.33] 2023/11/21
Монголчуудыг Орос хүний дор явж, Орос хүнийг монгол хүнээс илүү үнэ цэнэтэй гэдэг аяконы Ояа троллуудаа шалгамаар юм
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.110] 2023/11/21
бодит ч юмуу хуурамч юмуу ер нь ямар хамаа байнаа, яасан эмзэг дэлбээ вэ, хүүрэнсүг хулгайч чинь.
3 | 6 Хариулах
Зочин [66.181.160.106] 2023/11/21
Энэ худал мэдээ тарааж олон нийтийг үймээн самуунд уриалсан гадны гар хөлүүдийг тагнуул цагдаа цаг бүрт баривчилж арьсыг нь хуулах хэрэгтэй
9 | 3 Хариулах
Зочин [66.181.178.220] 2023/11/21
sonin.mn сайтад монголчуудыг буриад, дөрвөд, халх г.м. ялгаварлан үндэсний эв нэгдлийг бутаргах утгатай коммент бичдэг хүмүүс байдаг, тэднийг илрүүлж шийтгэх хэрэгтэй!!
15 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2023/11/21
рцнк л биз
3 | 2 Хариулах
Зочин [203.91.115.51] 2023/11/21
Ойрхи дорнод, лалын ертөнцийг ассасинчуудаас чөлөөлж, амар тайван амьдралтай болгосон хүмүүс бол Монголчууд. Иймд одооноос гадаад бодлогоо улам эрчимжүүлж, Монгол угсаатан суурьшиж буй бүх улсуудад элч, консулын газартай болоё. НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд илгээх цэргийн тоогоо 3 дахин нэмэе. Ингээд гадаад бодлогоороо энэ мэт дотоодын эв нэгдлийг бусниулах гэсэн ажиллагааг нам дарж байя.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.117.11] 2023/11/21
Xvk бvх насаараа татвар телегч иргэдийн менгеер амьдралаа энэ улсад хэрэгтэй юу хийсэн бэ
4 | 1 Хариулах
Гарваа [66.181.182.62] 2023/11/21
Орос 3 сургуулийн соронзонгоор удирдуулсан бүлгийг барьж хорихгүй юмуу? Их даварч байгаа улсдаа. Мөн баянөлгийн салантусгаарлагч нарын хэрэг яасан
2 | 1 Хариулах
Зочин [203.91.115.51] 2023/11/21
Дэлхийн бүх Монгол угсаатны өлгий нутаг бол Ар Монгол, Монгол улс гэдгийг дэлхийд харуулая. Бид эв нэгдэлтэй гэдгээ үзүүлэе. Бүгдийг дуудая. Тэгээд ямар улс ямар хариу үйлдэл үзүүлэх нь үү хараялдаа. Энд ингээд бужигнуулах гэж оролдоод байгаа бол сөргүүлэх томхон шиг, хатуухан шиг хариуг нь барих хэрэгтэй. Бүх Монгол угсаатныг МУ-д ирэхийг зарлигдан үүрэг болгоё. Ромын Пап Гүюг хааны их зарлигийн хуулбарыг авчирсан. Одоо үүн шиг зарлиг, тунхагийг дэлхийд тараая. Бид ямар дайн хийх гэж байгаа биш. Дэлхийг цусан далайд умбуулах гээд байгаа биш. Ер нь дайн хийхгүй л бол юу ч хийж болдог болцон дэлхий ертөнц бусуу?
2 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2023/11/21
Нийгмийн сүлжээнд оруулсан мэдээнээс болоод илт бужигнаад байгаа зүйл байхгүй болов уу . Монгол туургатнуудыг уриалах тал дээр гэвэл Халимагийн Цагаан зам гуай Монгол улсын иргэн болох өргөдлөө өгөөд шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй чимээгүй болсон . Гадаадын иргэн , харъяатын газар гадаадын иргэн Монгол улсын харъяат болох тал дээр хууль , журмаа хэрхэн мөрддөг нь их л эргэлзээтэй санагддаг . Гээд одоо байгаа иргэдээ аятай тухтай байлгаж чадахгүй байгаа манай төр засаг уриалга гаргаад ч итгэх хүн хир олон байх бол .
1 | 1 Хариулах
Зочин [103.215.14.2] 2023/11/21
Ерөнхийлөгчийн зарлигаар , хялбаршуулсан байдлаар Монгол улсын иргэн болгох тал байдаг . Саид Моллаей буюу Моломын жишээ байна . Гээд хөл алдаад байсан Молом нь Азербайжан уруу яваад өгсөн . Гэтэл Моломоос илүү бидэнд ойр байж болох Цагаанзам гуайн өргөдөл хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус . Байдал ийм байхад хэн итгэж наашаа зүглэх вэ .
3 | 1 Хариулах
Зочин [203.91.115.51] 2023/11/21
Хүүк, Оюукийн соёлын зөвлөхүүд юу хийж байнаа. Дараа жил Дэлхийн бүх монгол усгаатны их наадмаа хийе яадгийн сөргүүлээд. Бүр Афганистанд байгаа Хазара үндэстнүүдийг ч дуудая. Ер нь Хүүк би дэлхийн Монголчуудын ерөнхийлөгч байна гэсэн ч яадгийн. Хэн юу гэхнүү харая. Бүх Монгол угсаатнуудыг эх оронд нь, Ар Монголд дуудая. Бүгдээрээ цуглаад хэлэлцэе.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.106] 2023/11/21
Балай шахуу юм юугаа хуцаад байнаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.207] 2023/11/21
Эрдэнэтийн хэргийг дарах арга дөө.
1 | 1 Хариулах
Зочин [203.169.50.236] 2023/11/21
olsoiimuu hudlaa nick name zarlaaa l
0 | 0 Хариулах
Gemtniig gesgeej Gemguig HamgaaL [202.126.88.163] 2023/11/21
Buruu argaar Zuv zuil hiih gesen boltooi
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2023/11/21
Энэ Оросуудын захиалгаар хөдлөөд байна гээд байгаа гаруудыг Оросруу нь явуулчихаачээ. Энэ манай иргэд биш байна. Танай иргэд юмшиг байна гээд. Оросууд уухайн тас баяртайгаар үнэгүй вагон гаргаж наашаа явуулаад л татчихна. Татангуутаа тэр чигт нь өмссөн хувцастай нь Украйнруу бууны мах болгоод л илгээчихнэ. Ингээл боллоо бишүүдээ.
4 | 4 Хариулах
Зочин [66.181.161.114] 2023/11/21
Израйльд оршин суудаг чавганц Хамасын үйл ажиллагааг дэмжээд байхаар нь гэрт очиж Палестин руу явуулах тогтоол уншсан чинь алийгаа алдсан даа.Ояанууд бас л тэгнэ дээ худлаа гарууд шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2023/11/21
Дэлхий даяар тарсан 50 сая гаруй Монголчууд, монгол үндэстэн буй. Тэгхээр Хүүк, Оюук нар 3 сая иргэдийн биш тэр 50 сая Монгол үндэстнээ гэж бодож үйл хөдлөлөө хийх ёстой. Энэ ч утгаар сүүлийн үед МУ-ын гадаад бодлого урьд байгаагүйгээрээ эрчимжсэн. Үүнээс л айгаад байгаа юмлдаа. Соёл урлагийн хамтын ажиллагаа, айлчлалууд шил шилээ даран хийгдлээ. Үр дүн нь ч сайн гарч байна. Монголчуудын нэгдсэн үзэл санаа сэргэчих вий гэж зарим улсууд айгаад унтаж чадахгүй байх шиг.
3 | 3 Хариулах
Зочин [139.5.218.85] 2023/11/21
Хөрш нь 1 жаахан гайгуйхан явчих гэхээр л байж ядаад байдаг Оросуудын атаач зан нь сэдрээд удаж байн өө.. 5-р цуваагаа сайн шавдуулж байгаа нь мэдэгдээд байгаам л даа.. кк
5 | 4 Хариулах
Зочин [202.126.88.151] 2023/11/21
Монголоор ярьдаг. Хүн. Дэлхий дээр. 5 сая арай. Гэж. Хүрэх. Байх Харин. 50 сая. Монгол. Хүн. Гэвэл. Арай. Сэрүүднэ ээ
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.32] 2023/11/21
Чагнаа Чаагий гэдэг хаяг чинь нөгөө даяар монголын чаагийгийн хаяг биздээ? Оросоос санхүүждэг гөлөгнүүдэд сургамж болж хохь нь❗
16 | 5 Хариулах
Зочин [103.212.117.135] 2023/11/21
Herev tiim bol yaruu nairagch hulangiin hajuud jinhene horloh, gadaadiin baiguullagatai hamtran ajillah gemt hereg hiigeed bgn bishuu.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.228] 2023/11/21
Hulan ch gsn ylgagui orosoos mungu awsan bhoo. Ter neg orosiin ard tumend ilgesen zahidal geed sonind ywuulsan yum baisan n mongolchuud odoo teneg bolood orosiig hundlehgui baina uhaanii yum l bichsen baih shig baisan
4 | 0 Хариулах
Зочин [59.153.112.109] 2023/11/21
ГАВЛАД ГАНЦАД БУХ НАСААР ХОРИ
4 | 3 Хариулах
Зүйтэй [43.228.130.118] 2023/11/21
Улс орныг хагалган бутаргах санаархалтай гаруудад ингээд хатуу сануулга өгөх хэрэгтэй
5 | 5 Хариулах
Зочин [66.181.160.110] 2023/11/21
хүүк хулгайч хятадаараа ярихаар улс яаж хагархав. ер нь юу гэж бодоод байгам танай энэ өөрөө өөрийгөө сонгуулсан хулгайч монголын юу юм. нүүрсний хулгай, ковидын төсвийн хулгай, нефтийн үйлдвэрийн хулгай, төмөр замын хулгай, сангуудын хулгай гээд энэ хулгайчын оролцоогүй хулгай байна уу новшоо. ганц засгийн газар 112 их наядын өртэй болчоод байна төрж байгаа хүүхэд бүр 33.000.000 төгрөгийн өртэй төрж байна тэгээд гоё уу.
6 | 5 Хариулах
Зочин [203.91.115.51] 2023/11/21
Хүүк, Оюук нарын шил шилээ дарсан их айлчлал, дэлхийн улсуудтай нээлттэй харилцах гадаад бодлогын эсрэг ийнхүү Монгол түмнийг талцуулах ажлыг хийж байгаа дотоодын урвагчдыг маш хатуу шийтгэвэл зохилтой. Дэлхий нийтээрээ дайн тулаантай байгаа хүнд үед одоогийн Төрийн өндөрлөгүүд харин ч боломжийн бодлого бариад байгаа шүү. Монголчууд нэгдчих вий гэж ихээхэн зовниж суугаа гадны улсуудын бохир аргыг энд элэг нэгтнүүд дээрээ туршаад байж байдаг. Нэгбол хаанаас эх үүсвэртэй байна тэр лүү явуулчих хэрэгтэй. Шоронд хийж тэжээхийн оронд
4 | 2 Хариулах
Зочин [139.5.218.85] 2023/11/21
Оросын хүргэн Женкоев Халтмаев Баттулгын үед шал дээр унацан байсан гадаад харилцаа Хүүк, Оюук нарын үед огцом үсэрсэн нь Оросуудын хилэнг хөдөлгөж дээ
3 | 3 Хариулах
Gemtniig gesgeej Gemguig HamgaaL [202.126.88.163] 2023/11/21
busdad ni surgamj bolog
7 | 3 Хариулах
Зочин [66.181.161.85] 2023/11/21
Ард нь өмхий орос рцнк бгаадаа
12 | 6 Хариулах
Зочин [66.181.160.106] 2023/11/21
Буудчмаар амьсгаа юу
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.236] 2023/11/22
Xарин чамайг хавирганд чинь хутга зоочмоор амьсгаа юу да.. муу оросын элчингийн тролл чинь
0 | 0 Хариулах
ха ха тэр хулгайчтай эвлэсэн монгол байхгүй [66.181.160.110] 2023/11/21
төрөөс хэдэн зуун тэрбумаар идсэн хулгайчуудыг ингэж хурдан шалгадаг болоосой, хэдэн хүүхдүүд л байгаадаа, ер нь эргүү мал хулгайчыг гадаад хэлтэй болгож харагдуулах гэж долоогчид нь хийсэн ч байж мэднэ.
9 | 4 Хариулах
Зочин [66.181.188.83] 2023/11/21
Монголчуудыг хооронд нь хагаралдуулах бохир гадны технологи ороод иржээ. Дараагийн хүмүүст сургамж болгох үүднээс наад нөхрөө нэлээн хатуу шийтгэх хэрэгтэй шүү. Орлогын эх үүсвэрийн бас сайн шалгаарай
9 | 4 Хариулах
Зочин [66.181.182.12] 2023/11/21
Мояанууд хамаагүй юм хуцдаг шүү дандаа оросын даалгавраар монголчуудыг бусад үндэстэнтэй болон дотоод ястануудын хооронд яс хаях хагаралдуулах зорилготой.
11 | 3 Хариулах