ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Италид болсон мафийн эсрэг томоохон шүүх хурлаас 200 орчим хүнд ял оноолоо

Т.Давааням, ikon.mn
2023 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Италийн шүүх өчигдөр Калабриа нутгаас гаралтай томоохон гэмт хэргийн бүлэг болох Ндрангета мафийн 200 орчим гишүүн болон тэдний хамсаатнуудад ял оноох шийдвэр гаргалаа.

Гурван жил орчим хугацаанд үргэлжилсэн шүүх хурал эцсийн шийдвэрээ гаргасан нь энэ юм. Шүүгч ялын тогтоолыг уншихад нэг цаг, хагасын хугацаа зарцуулсан байна.

Итали даяар өөр өөр шоронд хоригдож буй яллагдагсад шүүх хуралд видео холбоогоор оролцжээ.

Тэдэнд цөөн хэдэн сараас эхлээд 30 хүртэл жилийн хорих ял оноосон байна.

Прокурорууд нийтдээ 322 хүнд нийлбэр дүнгээр 4,700 гаруй жилийн хорих ял оноох саналыг шүүхэд гаргаж байжээ.

Шүүх үүнээс 200 орчим хүний ялыг баталснаас хамгийн том дөрвөн гэмт хэрэгтэн 30 жилийн хорих ял авсан байна.

зураг
 

Яллагдагсдын дотор хамгийн өндөр албан тушаалтан нь парламентын гишүүн асан өмгөөлөгч 70 настай Жанкарло Питтели байжээ.

Тэрбээр мафитай хуйвалдаж, хэргийг нь нуун дарагдуулсныхаа төлөө 11 жилийн хорих ял сонссон юм. Прокурорууд түүнд 17 жилийн ял төлөвлөөд байжээ.

Яллагдагсад шүүхийн шийдвэрийг хоёр удаа давж заалдах эрхтэй юм.

Италийн сүүлийн хэдэн арван жилийн түүхэнд мафийн эсрэг ийм том шүүх хурал болж байгаагүй.

Тус улсын өмнөд бүсийн Калабриа мужаас гаралтай Ндрангета бол дэлхийн 40 гаруй улсад гэмт хэргийн үйл ажиллагаа явуулсан түүхтэй, Европын кокаины наймааг бараг монополи түвшинд атгадаг байгууллага юм.

2021 оны нэгдүгээр сард эхэлсэн шүүх ажиллагааны хүрээнд шүүгч нар олон мянган цагийн урт гэрчийн мэдүүлэгтэй танилцсан байна. Тэдний дотор Ндрангета мафийн гишүүн байснаа сүүлд гэрч болсон 50 гаруй хүн байгаа юм.

Энэ удаагийн шүүх хурал тус байгууллагын нэг салбар болох Манкусогийн бүлгийн гишүүдэд голлон төвлөрсөн байна. Уг бүлгийн хоёр гол толгойлогч болох Саверио Рационале, Доменико Бонавота нар өчигдөр тус бүр 30 жилийн хорих ял сонсжээ.

Тэдний том босс болох 69 настай Луйжи Манкусог тусад нь шүүхээр болсон юм.

зураг
 

Шүүх хурал өчигдөр Калабриа мужийн Ламезиа Терме хотын өндөржүүлсэн хамгаалалттай байранд болсон байна.

Дуудлагын төв байсан энэ байрыг зөвхөн энэ шүүх хуралд зориулан тусгайлан засаж, тоногложээ.

Тухайлбал шүүгч, өмгөөлөгч, гэрчүүдийг хооронд нь санамсаргүй тохиолдлоор нүүрэлдүүлэхгүйн тулд тусдаа 32 ариун цэврийн өрөө байгуулсан байна.

Судлаачдын тооцоолсноор Ндрангета мафи өнөөдөр Калабрийн гэмт хэргийн 150 орчим жижиг бүлгийг нэгтгэдэг бөгөөд жил бүр хар тамхи, хээл хахууль, төсвийн мөнгөний хулгай, дээрэм зэргээс 50 гаруй тэрбум еврогийн орлого олдог гэнэ.

Өчигдөр ял сонссон хүмүүсийн дотор мафийн гишүүн бус хүмүүс, тухайлбал цагдаагийн офицерууд, хотын дарга нар, төрийн албан хаагчид байснаас харвал Ндрангета мафи Италийн нийгэмд ямар нөлөөтэй болсон нь харагдаж байна.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ГАЙХМААР
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.182.103] 2023/11/22
Монголын хөгжлийн банкны шүүх хурал тэгсэн чинь бүгдийг нь суллаад явуулчихсан
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.125] 2023/11/21
Монгол МАН хэмээх мафийн картелийг хэзээ шүүх бол бас АН Нүх гээд салбаруудтай аймаар мафи шдээ дор хаяж толгойлогч 10хүнд нь бүх насаар нь хорих 100хүнд 20н жил 1000хүнд 10н жил өгөхөөр байгаамдаа
2 | 0 Хариулах
Зочин [174.192.131.162] 2023/11/21
Manai deegvvr bgaa hulgaich nariin ingeed horchih shvvh tsagdaa mongold heregtei bnda
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.31] 2023/11/21
Mongoliin 1 huvilbar yum bishu
3 | 0 Хариулах
Монгол - мафийн орон [202.21.107.134] 2023/11/21
Манайд бол хэдэн Ерөнхийлөгч, хэдэн ЕС, хэдэн зуун сайдууд, УИХ ын гишүүд, хичнээн цагдаагын дарга, Дээд шүүхийн шүүгчид, шүүгч нар, прокурорууд баригдаж шийтгэгдэх бол.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.127.114] 2023/11/21
eh orondoo iim shn tom maaf baigulah yumsan sda
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.255] 2023/11/21
МАНАН гэж том мафи байна шдээ оркоо
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.135] 2023/11/21
Manaid bas 20-30 hun bgaadaa. Ene heden mafiin suljeenui nuhduudiig bh yostoi gazarluu ni yavuulchuul ard tumnii nuruu teniih gd bdag. Mungu unertsun buh l gazar gar huruugaa shurhuulj bna.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.87] 2023/11/21
Монголд байсан бол эх орончдыг хорилоо итр гээл орилолдоол шаагаад ороод ирэх байхдаа
8 | 0 Хариулах
Zochin [202.9.40.180] 2023/11/21
Бяибацогтын төсөвийн мөнгө хулгай хийсэн 268 тэрбум хэзээ шүүх вэ
4 | 1 Хариулах
Зочин [103.212.118.140] 2023/11/21
италын ерөнхий сайд адриана нь мафын гишүүн байсан ба шүүгдэхээс зугтааж каддафи руу зугтааж байсан
1 | 0 Хариулах
Бадарч тахар [103.57.93.42] 2023/11/21
Шүүх хурал мурал гэж маяглалгүй шууд л бүгдийн нь буудчихдаг Хятадын аргыг хэрэглээсэй тэнэг италиуд ! Тэгвэл мафи шүү юм нь эрс багасана шүү дэ !
1 | 2 Хариулах
Зочин [203.217.139.240] 2023/11/21
Tend bas shuuh hural bolj baij, tsaazin yal shiitgedeg ym har mal min
0 | 0 Хариулах
Бадарч тахар [103.57.93.42] 2023/11/21
Хар тамхитай холбоотой хүмүүсийг шүүдэг хурал Хятадад болдог гэж сонсоогүй юм байна ! Шууд л бууддаг цаазалдаг шүү дэ мал минь !
1 | 0 Хариулах
Zochin [202.9.40.180] 2023/11/21
Дуучин орк эрдэнэчимэгархангай гачууртад зусландаа зуны цагт амаралтын өдөр орой үдэш хөгжим чанга тавьж оршин суугчидын тав дух алдагдуулдаг.....
1 | 1 Хариулах
Тэнгэрийн Ташуур [103.57.94.197] 2023/11/21
Italy 🇮🇹 mafia монголейдуудыг шүтдэг байхаа Монголд mafia толгойлогч нь ерөнхийлөгчөө томилдог вор закон нь president болдог?!!!!
3 | 0 Хариулах