Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулах багц хууль 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан. Шинээр батлагдсан “Боловсролын ерөнхий хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Боловсролын баримт бичиг цаасан болон цахим хэлбэртэй байна” гэж заасан. Мөн 2022 онд Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын “Хамтарсан албан даалгавар”-т “Их, дээд сургуулиудын төгсөгчдийн дипломыг блокчэйн технологид тулгуурлан баталгаажуулах” үүргийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд даалгасан билээ.
Тэгвэл уг эрх зүйн баримт бичгийн хүрээнд диплом, гэрчилгээг блокчэйн технологиор баталгаажуулах шилжилтийн үе шатыг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны хэрэгжүүлэгч агентлаг “Боловсролын Ерөнхий Газар”-аас 2022 онд зорилт тавин эхлүүлсэн бөгөөд TEO үндэсний блокчэйнд диплом баталгаажуулах ажлыг хамтран хэрэгжүүлээд байна.
Энэ жилийн хувьд төрийн өмчийн 5 их сургууль, зарим дээд сургуулиуд 2022-2023 оны хичээлийн жилийн төгсөгчдийнхөө дипломыг блокчэйнд баталгаажуулж үнэ төлбөргүй цахимаар олгоход бэлэн болоод байна. Иймд төгсөгчид certify.mn веб хуудсаар нэвтэрч өөрт хамааралтай дипломоо үнэ төлбөргүй татаж авна уу.
Цаашид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх түвшний их, дээд сургуулиуд нь хуульд заасны дагуу цахим дипломыг олгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.
Блокчэйнд баталгаажсан цахим диплом, гэрчилгээний давуу тал:
Хамтран ажиллах ЦАХИМ ХҮСЭЛТЭЭ certify.mn/signup